ШУУРХАЙ
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байна.

Хүүхдийн төлөө хэлтэс

Хүүхдийн төлөө хэлтэс

Хүүхдийн төлөө хэлтэс

Хэнтий аймгийн Хүүхдийн төлөө төв анх Засгийн газрын 205-р тогтоолын дагуу Хэнтий аймгийн Засаг даргын 1991 оны 71 тоот захирамжаар байгуулагдан өнөөг хүртэл аймгийн Засаг даргын дэргэд ажиллаж байна. Манай байгууллага

  • Дарга
  • Хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтэн
  • Хүүхдийн эрх хамгаалал хариуцсан мэргэжилтэн
  • Мэдээлэл, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн
  • Нягтлан
  • үйлчлэгч
  • манаач гэсэн 7 орон тоотойгоор  үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрхэм зорилго:
ХТТ-ийн зорилго нь хүүхдийн болон хүүхдийн төлөө, нутгийн захиргааны бүх шатны байгууллагыг мэдээлэл, мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэгээр хангаж, аймаг дахь ХЭ-ийн конвенцийн хэрэгжилтийн байдалд зохицуулалт, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, хүүхэдтэй ажиллагч, хүүхдийн өөрийн удирдлагын хүүхдүүдийг чадавхижуулах, хүүхдийн хөгжил, хамгаалал оролцоог дээдлэн ажилладаг тасралтгүй суралцагч байгууллага юм.

Стратегийн зорилт

  1. Орон нутагтаа ХЭК болон бодлогын хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хүүхдийн аж байдал, ХӨУБ-ын мэдээллийн бааз бий болгох, аймгийн удирдлага болон дээд байгууллагыг мэдээлллээр хангах
  2. Хүүхэдтэй ажиллагсдын нөөцийг бүртгэх, чадваржуулах, тэдэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, зохицуулах замаар ЗЗ-ны анхан шатны нэгжид хүүхэдтэй ажиллах арга барил, шилдэг туршлагыг бий болгох
  3. ХӨУБ, хүүхдийг оролцооны аргад суралцуулах, идэвхжүүлэх, урамшуулах замаар  хүүхдийн санаа бодлыг шийдвэрт тусгуулах бүтцийг тогтмол ажиллуулах тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх
  4. Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүүхдийн төлөө ажилладаг төрийн болон ТББ, ААН-ийг дэмжих, байнгын харилцаа түншлэл тогтоож ажиллах, тэдгээрийн хүрээг нэмэгдүүлэх
  5. Нутаг дэвсгэрийнхээ хүүхдийн хамгаалал, оролцоог сайжруулахад чиглэсэн хөтөлбөр, төсөл санаачлах, ТББ, ААН-ээр гүйцэтгүүлэх, хүүхдийн төлөө төсөв, хөрөнгийг нэмэгдүүлэх
  6. Хүүхдийн чөлөөт цаг, хөгжилд чиглэсэн байгууллага, хамт олноос зохион байгуулж байгаа арга хэмжээг дэмжих, түүнд хүүхдийг хамруулахад дэмжлэг туслалцаа үзүүлж байх


Байгууллагын үүрэг

  1. Аймгийн хэмжээнд хүүхдийн талаар явуулах бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, энэ чиглэлээр салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад дэмжлэг үзүүлнэ.
  2. Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн байдалд үнэлгээ дүгнэлт гарган, хүүхдийн эрхийг зөрчсөн үйл ажиллагааг зогсоох буюу гаргасан шийдвэрийг өөрчлөх, цуцлах саналыг холбогдох эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлж арга хэмжээ авна.
  3. Сум, хот, хорооны тамгын газраас хүүхдийн талаар явуулж байгаа үйл ажиллагаанд хяналт тавьж аргачилсан удирдлагаар хангах.
  4. Хүүхдийн эрхийг хамгаалах үйл ажиллагаанд байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, иргэдийг оролцуулж, тэдгээрийн санал санаачлагыг хөхүүлэн дэмжинэ.
  5. Хүүхдийн эрхийг хамгаалах талаар олон улсын болон гадаад дотоодын байгууллагатай хамтран ажиллах.
  6. Хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, аж байдлын талаар мэдээлэл цуглуулах, боловсруулах, түгээх, солилцох, судалгаа, сурталчилгаа явуулах.
  7. Хүүхдийн эрх ашигтай холбоотой санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх буюу холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.


Үйл ажиллагаа
Хүүхдийн төлөө төв нь хүүхдийн эрх нийгмийн хамгаалал, хүүхдийн хөгжил оролцоо гэсэн  үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг.

А. Хүүхдийн хөгжлийн чиглэлээр

1.    Хүүхдийг хөгжүүлэх дугуйлан

“Цэц Монгол” хүүхдийн морин хуурын чуулгыг байгуулан 3 дахь жилдээ ажиллуулж байгаа ба одоогоор 40 гаран сурагчтай болоод байна. Уг чуулга нь 2008 оны 5-р сард өөрийн тайлан тоглолтоо тавиад байна

2.    Хүүхдийн уралдаан тэмцээнүүд

Өсвөрийн шатарчдын “Цодгор хүү”, өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга”, уран уншигчдын “Уран жиргээ”, дуулаачдын “Би эстрадын дуучин”, “Дуулах өв”, өсвөрийн загвар өмсөгч, загвар зохион бүтээгчдийн “Үнсгэлжин”, ЕБС, цэцэрлэгүүдийн дунд “Яргуй” хүүхдийн урлагийн наадмыг тус тус зохион байгуулдаг.

Б.Хүүхдийн оролцооны чиглэлээр

  • Хүүхдийн олон нийтийн байгууллагуудыг дэмжин, арга зүйн туслалцаа өгөх, одоогоор Хэнтий аймагт Монголын хүүхдийн байгууллага, Скаутын зөвлөл,    “Цэц Монгол” ХОДХ, өсвөрийн улаан загалмай, “Хүслэн” ХОУЗ гэсэн томоохон хүүхдийн олон нийтийн байгууллагууд ажиллаж байна.
  • Хүүхэд, өсвөр үеийнхнийг бие даах чадварт сургах, хөгжүүлэх сургалтуудыг зохион байгуулж байна
  • Хүүхдийн чуулганыг жил бүр зохион байгуулж байна.


В. Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр

  • Хүүхдийн аж  байдлын судалгаа гаргах
  • Хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг зөрчилд холбогдож болзошгүй хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх
  • Хүүхдийн эрхийн сургалт сурталчилгаа
  • Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд зөвлөгөө, тусламж үзүүлэх
  • Хүүхдийн утас /23333/ ажиллуулан зөвлөгөө өгөх
  • Хүүхдийн эрхийн зөрчлийг илрүүлэх, арилгах зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.


Хийгдсэн томоохон ажлуудаас

  • Хан Хэнтий-Хүүхдийн өдөртэй болсон. Сар бүрийн 9-ныг “Хан Хэнтий-Хүүхдийн өдөр” болгон уг өдрөөр хүүхдэд чиглэсэн бүтээлч ажил зохион байгуулдаг
  • Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд зөвлөгөө тусламж үзүүлэх “Зөвлөгөө өгөх өрөө”-тэй болсон
  • Хүүхдийн хүчирхийллийн эсрэг кейсийн багийг Хэрлэн сумын 5 баг дээр байгуулан ажиллуулж байна



Аймгийн хүүхдийн төлөө төвийн бүтэц

 

Last Updated ( Thursday, 24 June 2010 07:14 )

 

www.khentii.mn
Хэнтий аймгийн нэгдсэн портал вэб сайт

Хэнтий аймгийн засаг даргын тамгын газар

Онлайн туслах
Утас : 0156223303
Факс : 0156222412
И-мэйл : baigalmaai@yahoo.com

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлыг хэрхэн дүгнэж байна вэ?
 

Засаг даргын мэндчилгээ

Суут Богд их эзэн Чингис хааны өлгий нутаг- Хэнтий аймгийн цахим хуудаснаа зочлон буй эрхэм ноёд, хатагтай та бүхэнд төрөлх нутгийнхаа нийт ард иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Хан Хэнтий нутгийн зон олны хөдөлмөр бүтээл, аймгийн тvvх соёлын дурсгалт газрууд, аялал жуулчлалын тааламжтай орчин, дэд бүтэц, нийгмийн салбаруудын хөгжил, орон нутгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, нийгэм эдийн засгийн өнөөгийн хөгжил, цаг үеийн мэдээллийг энэ хуудаснаас Та олж авах болно.
Хил хязгааргүй интернэтийн орон зайг эзэмшигч таны мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай.
Таныг хүндэтгэн угтсан:
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.ОЮУНБААТАР

Хууль тогтоомж