ШУУРХАЙ
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байна.

Биеийн тамирын спортын газар

Танилцуулга

Танилцуулга

Албан ёсны нэр:                     Хэнтий аймгийн Биеийн Тамир, Спортын Хороо

Байршил:                               Хэнтий аймгийн Хэрлэн сум III баг

Холбоо барих утас, факс:    Дарга \01562\-23015,

жижүүр \01562\-22434, факс: \01562\-23015
И-мэйл хаяг:                           So_olymp@yahoo.com

Үйл ажиллагааны ерөнхий чиг үүрэг:    Аймгийн БТСХороо нь орон нутгийн ард иргэд, өсвөр үе, хүүхэд багачуудын дунд биеийн тамир, спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулах, Засгийн газраас гарсан тогтоол шийдвэр,аймаг орон гутгаас гаргасан тогтоол, захирамжийг хэрэгжүүлэн ажиллах, улс бүсийн чанартай уралдаан тэмцээнд тамирчдыг оролцуулах, өндөр зэрэглэлтэй тамирчдыг бэлтгэх үйл ажиллагааны чиг үүрэгтэй.

Бүтэц зохион байгуулалт:    БТСХороо нь бүтэц зохион байгуулалтын хувьд орон тооны 13, гэрээт 2 ажилчинтай. Үүнд: дарга 1, мэргэжилтэн 4, ня-бо 1, аж ахуйн нярав 1, жолооч 1, үйлчилгээний ажилтан 2, жижүүр 4, сахиул 1.
БТСХорооны 450 хүний суудал бүхий 900 хүний багтаамжтай спорт цогцолбор нь 2007 оны 11 сарын 17-ны өдөр  ашиглалтанд орсон ба 5000 хүний суудал бүхий аймгийн төв цэнгэлдэх хүрээлэн мөн байгууллагын харъяанд байдаг.

Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулж буй спортын холбоод:

Волейболын холбоо                                 П.Нэргүй               99567149
Өсвөрийн сагсан бөмбөгийн холбоо           Ч.Төмөрбаатар       50565055
Сагсан бөмбөгийн холбоо                         Ч.Бат-Эрдэнэ         99569292
Үндэсний бөхийн холбоо                           Г.Нэргүйбаатар     99790286
Жүдо бөхийн холбоо                                 Ц.Алтанцог           99266211
Шагайн холбоо                                        Дамдинжав            99569763
Ширээний теннисний холбоо                     Ц.Баатар              99088191
Шатрын холбоо                                        Ч.Эрдэнэ-Очир      99018638
Зуун буудалт даамын холбоо                      Лхагвасүрэн          99977437
Үндэсний сурын холбоо                             Д.Гомбо                 99569116
Бие хамгаалах урлагийн холбоо                Б.Батбаяр              99851072

Хэнтий аймагт биеийн тамир спортын байгууллага анх 1931 онд Хувьсгалт залуучуудын эвлэлийн дэргэдэх “Биеийн тамирыг сайжруулах зөвлөл” нэртэйгээр байгуулагдсан ба өнөөдөр 13 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус аймгаас биеийн тамир, спортын олон алдартнууд төрөн гарсан ба цухас дурдвал:
1.    Арван засгийн наадамд 2 үзүүрлэж, улсын их баяр наадамд 6 шөвгөрч, аймгийн наадамд 7 түрүүлсэн олноо Босоо хэмээн хүндлэгдсэн ганжууржавын Самдан аварга,
2.    Цагийг эзэлсэн их аварга Монгол улсын гавьяат тамирчин Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ,
3.    Жүдо бөхийн төрөлд Олимпийн наадмаас анхны медалийг эх орондоо авчирсан Монгол улсын гавьяат  тамирчин, Зуны олимпийн 22-р наадмын мөнгөн медальт, Монгол улсын өсөх идэр начин Цэндийн Дамдин,
4.    Монгол улсын гавьяат дасгалжуулагч Цэрэнжавын Өлзий –Орших, Ганболдын Дэмбэрэлсайхан,
5.    Ерөнхий боловсролын биеийн тамирын багш нараас анх удаа Монгол улсын гавьяат багш цолыг хүртсэн багш Дүгэрийн Ренчин, гавьяат багш Батжаргалын Даш зэрэг биеийн тамир спортын үе үеийн алдар цуутай багш, дасгалжуулагч, тамирчин олон бий.
Хэнтий аймгийн тамирчид нь улс, бүсийн хэмжээнд Волейбол, Жүдо, Үндэсний сур, Шагайн харваа, Сумо бөх, Сагсан бөмбөг, Ширээний теннис, Шатар, даам,  самбо бөх, Үндэсний бөхийн төрлүүдээр хүчтэй өрсөлдөгч байж чаддаг ур чадвартай тамирчидтай ба Бие хамгаалах урлаг, Жүдо бөх, Даам, бөхийн чөлөөт барилдаан, Волейбол зэрэг спортын төрлүүдээр олон улсад өрсөлдөгч баг тамирчид олон байна.
2007 оны 11-р сард Хэнтий аймагт Спортын цогцолбор ордон ашиглалтад оруулснаар улс, бүсийн чанартай тэмцээн уралдааныг тасралтгүй зохион байгуулж байгаа ба сагсан бөмбөг, волейболын хэрэгслүүдтэй болсноор бэлтгэл сургуулилтын чанарыг сайжруулж байна.

Сүүлийн жилүүдийн амжилтаас дурьдвал:
- 2005 онд Монгол улсын Биеийн тамир спортын хуулиийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Аймгийн засаг даргын 113 тоот захирамжийн дагуу аймгийн өсвөрийн шигшээ багийг волейбол, чөлөөт бөх, жү-до, ширээний теннис, шатар, цана гэсэн спортын зургаан төрлөөр байгуулж үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа.
- 2006 онд Үндэсний спортын 3-р наадамд улсад 5-р байр эзэлж, тус наадмын хүрээнд Аймгийн ИТХТэргүүлэгчдийн 71 тоот тогтоолын дагуу аймгийн бүх сум, Өндөрхаан хотын  хүн ам хамрагдсан түвшин тогтоох сорил авч бүх хүн амын 98%-ийг хамруулж  Улсын хэмжээнд 1-р байр эзэлсэн.
- 2007 онд Хүүхдийн спортын III их наадам зохиогдож байгаагаараа онцлог жил болж байна. Хүүхдийн спортын III их наадмын анхан шатны тэмцээнийг  спортын 14 төрлөөр зохион байгуулж, шигшээ тэмцээнд 13 төрлөөр оролцож, жүдо, волейбол, бүжгийн спорт, шатар, даам, хөнгөн атлетик, ширээний теннисний төрлөөр алт, мөнгө, хүрэл медаль авсан ба нийт 33 байгууллага өрсөлдсөнөөс нэгдсэн дүнгээр улсын хэмжээнд 14-р байрт шалгарлаа.      -2008 онд Монголын Бүх Ард Түмний XII спартакиадад спортын 13 төрлөөр оролцохоор төлөвлөж эхний 4 төрөлд оролцоод байна.

 

www.khentii.mn
Хэнтий аймгийн нэгдсэн портал вэб сайт

Хэнтий аймгийн засаг даргын тамгын газар

Онлайн туслах
Утас : 0156223303
Факс : 0156222412
И-мэйл : baigalmaai@yahoo.com

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлыг хэрхэн дүгнэж байна вэ?
 

Засаг даргын мэндчилгээ

Суут Богд их эзэн Чингис хааны өлгий нутаг- Хэнтий аймгийн цахим хуудаснаа зочлон буй эрхэм ноёд, хатагтай та бүхэнд төрөлх нутгийнхаа нийт ард иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Хан Хэнтий нутгийн зон олны хөдөлмөр бүтээл, аймгийн тvvх соёлын дурсгалт газрууд, аялал жуулчлалын тааламжтай орчин, дэд бүтэц, нийгмийн салбаруудын хөгжил, орон нутгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, нийгэм эдийн засгийн өнөөгийн хөгжил, цаг үеийн мэдээллийг энэ хуудаснаас Та олж авах болно.
Хил хязгааргүй интернэтийн орон зайг эзэмшигч таны мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай.
Таныг хүндэтгэн угтсан:
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.ОЮУНБААТАР

Хууль тогтоомж