ШУУРХАЙ
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байна.

Мэргэжлийн хяналтын газар

Танилцуулга

Танилцуулга

Эрхэм зорилго:

Монгол Улсын хууль тогтоомж, стандарт, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтэнд хяналт тавьж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах,  хөдөлмөрлөх эрхийг хангахад  мэргэжлийн дэмжлэг үзүүлэхэд оршино.  

Т үүхэн товчоо:

Их Эзэн Чингис хааны 1206 онд байгуулсан Их Монгол Улсын нэгдсэн төрийн үеэс Богд хаант Монгол улсын үе хүртэлх хугацаанд бичигдсэн Их засаг хууль, Их Юань улсын нэвтэрхий толь, Алтан хааны цаазын бичиг, Монгол – Ойрадын хууль, Халх журам, Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйн бичиг зэрэг хууль цаазны хосгүй өв дурсгалд энэрэл хүндэтгэл, хорио цээр, сургааль номнол, сүсэг бишрэлд тулгуурласан төрт ёсны хяналтыг хуульчлан тогтоож мөрдөн ирсэн тухай тэмдэглэн үлдээсэн байдаг. Хожим Ардын засаг тогтсоноор 1921 онд Засгийн газрын дэргэд Хянан байцаах хэлтэс байгуулагдсан нь хяналтын бие даасан нэгж, албад үүсэж өдгөөгийн зохион байгуулалтанд орох эхлэл нь болсон юм.  

Засгийн Газрын тогтоолоор 1996 онд аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд Мэргэжлийн хяналтын алба байгуулсан нь өнөөгийн энэхүү тогтолцооны үндэс болсон гэж үздэг. Орон нутагт мэргэжлийн   хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх төрөлжсөн алба байгуулсан нь тухайн үедээ нийгмийн захиалга, хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн оновчтой  шийдвэр байсныг өнөөгийн хяналтын нэгдсэн тогтолцоо батлан харуулж байна.

Монгол Улсын Их Хурлын 2002 оны “ Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 58 дугаар тогтоол, Засгийн газрын мөн оны “Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах тухай”  162 дугаар тогтоолоор  олог яам, газарт харьяалагдаж янз бүтэц, зохион байгуулалттайгаар ажиллаж байсан хяналтын 13 алба, нэгжийг нэгтгэн  Засгийн газрын тохируулагч агентлаг Улсын Мэргэжлийн хяналтын газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын харьяанд байгуулснаар мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо бий болсон юм.

2003.01.01-ны өдрөөс эхлэн Улсын Мэргэжлийн хяналтын газрын даргын 2003 оны 56 дугаар тушаалаар аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын бүтэц орон тооны жишгийг баталснаар Мэргэжлийн хяналтын хэлтэс, Санхүүгийн хяналт шалгалтын хэлтэстэйгээр  үйл ажиллагаагаа явуулж байв.

Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2004 оны 469 ,  2005 оны    88, 477 дугаар тушаалаар бүтэц  орон тоог шинэчлэн баталж  Санхүү, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн хяналтын, Боловсрол эрүүл мэндийн хяналтын, Үйлдвэр, үйлчилгээ, хөдөө аж ахуй,  байгаль орчны хяналтын 3 тасагтайгаар зохион байгуулагдсан.

Бүтэц орон тоо:

Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2008 онд батлагдсан бүтцийн өөрчлөлтийн дагуу   одоо Санхүү, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн хяналтын хэлтэс, Дэд бүтэц, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэс, Эрүүл мэнд, боловсрол, хүнс хөдөө аж  ахуй,  үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтэс гэсэн 3  хэлтэстэйгээр зохион байгуулагдаж хяналт тавих эрх бүхий улсын ахлах байцаагч -4, улсын байцаагч 28, хуулийн зөвлөх, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн , нягтлан бодогч, бичиг хэрэг тус бүр 1 бусад үйлчилгээний 7 ажилтан, нийт 42 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж  байна.     Үүнээс хүн ам ихээр суурьшиж худалдаа үйлчилгээ өргөжсөн тул Бор-өндөрт Худалдаа үйлдвэр үйлчилгээ, стандарт чанарын,  Хүнсний эрүүл ахуй, Байгаль орчин, геологи уул уурхай, Хөдөлмөрийн  хяналтын 4 улсын байцаагч ажиллаж  байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын Ерөнхий байцаагчийн эрх олгосноор сумдад байгаль орчин,  мал эмнэлэг,  үржлийн хяналтын нийт 34 улсын байцаагч тухайн сумын ЗДТГ-ын бүтэц орон тоонд тэдний төсвөөр ажиллаж  орон нутагтаа хяналтын ажлыг явуулж  байгаа бөгөөд байцаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангах, ажилд нь дадлагажуулах, сургалт семинарт хамруулахын  зэрэгцээ  шаардлагатай мэдээ тайланг манай байгууллага гаргуулан авч ажиллаж  байгаа болно.           

Манай үйл ажиллагааны зарчим:

Эрхэмлэх үндсэн зарчим 1:

  • Хууль дээдлэх: Мэргэжлийн хяналтын газар, түүний ажилтнууд цаг ямагт төрийн хуулийг эрхэмлэн дээдэлж, үйл ажиллагаагаа гагцхүү хуулийн хүрээнд явуулна.

Эрхэмлэх үндсэн зарчим 2:

  • Шударга ёсыг хангах :  Хяналт шалгалтын бүхий л үйл ажиллагаандаа голч, шударга, мэргэжлийн гагцхүү баримтад тулгуурласан, намч  бус, аливаа үзэл суртлаас ангид байх зарчмыг баримтлана.

Эрхэмлэх үндсэн зарчим 3:

  • Ил тод, бодитой байх : Нээлттэй, гагцхүү бодит байдал, баримтад тулгуурласан байх зарчмыг мөрдплөг болгоно.


Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь Монгол улсад үйлчилж  буй хууль тогтоомж, стандарт, дүрэм журам, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэнд   хяналт тавин  ажиллаж байна.

  • Төрийн хяналт шалгалтын  болон санхүү, эдийн засгийн салбарын бусад хууль тогтоомжид тулгуурлан төрийн өмчийн ба төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсвийн санхүүжилт авдаг байгууллагуудын санхүүгийн үзйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг засаж арилгах, төвлөрсөн болон орон нутгийн төсөв, тусгай зориулалтын сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, Засгийн газрын шугамаар авсан зээл, тусламжийн хөрөнгийн ашиглалтыг шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх:
  • Нийгмийн хамгааллын үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт тавьж, хууль тогтоомжийг чанд мөрдүүлэн, нийгмийн баталгааг хангах
  • Нийгмийн даатгалын бүх төрлийн сангийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулж, тэтгэвэр тэтгэмжийн тогтоолт, олголтын үндсийг боловсронгуй болгох:
  • Ажлын байрны нөхцлийг сайжруулах, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогын шалтгаан, нөхцөлийг судлан тогтоож, үнэлэлт дүгнэлт өгөх.
  • Боловсрол, соёл, шинжлэх ухааны талаарх хууль тогтоомж, бага дунд болон мэргэжлийн боловсролын стандарт, төрөөс боловсрол, соёл шинжлэх ухааны талаар баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд хяналт тавьж, тэдгээрийг боловсронгуй болгох асуудлаар санал дүзгнэлт гаргах:
  • Бага дунд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын түвшинд үнэлгээ, дүгнэлт өгөх:
  • Эрүүл мэндийн хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эмчлэх оношлох, нөхөн сэргээх тусламж үйлчилгээний стандарт, технологийн хэрэгжилт, эмнэлгийн мэргэжилтний эмчлэх, сувилах үйл ажиллагаанд мөрдөх заавар журмын биелэлт, эмч, эмнэлгийн ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээнд болон эмнэлгийн оношлогч рентген, бусад техник, тоног төхөөрөмжийн чанарт хяналт тавих:
  • Эмийн хууль, эм биобэлдмэлийн талаарх төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр, эм биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, чанарын баталгаажуулалт, үйлдвэрлэлийн стандарт, технологийн хэрэгжилт, хүн амын дархлаажуулалт,эм, биобэлдмэлийн аюулгүй байдал, хадгалалт, тээвэрлэлт, экспорт, импортын байдалд хяналт тавих:
  • Хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний эрүүл ахуй, халдвар судлал, орчны болон хүүхдийн эрүүл ахуй, эрүүл мэндийн байгууллагын халдвар хамгааллын дэглэм, халдварт ба халдварт бус өвчний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих:
  • Байгалийн нөөц баялгийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, хүрээлэн буй орчны бохирдол, доройтолтой холбоотой хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэнд хяналт тавих:
  • Геологийн судалгаа, ашигт малтмалын хайгуул, ашиглалт% боловсруулалтын үйл ажиллагааны  болон геологи, уул уурхайн үйлдвэрлэл, техник, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаарх хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтэнд хяналт тавих:
  • Инженерийн хийцтэй барилга байгууламжийн зураг төсөл, тэдгээрийн угсралт, ашиглалт, инженер  геологийн судалгааны ажил болон барилгын материал, түүхий эд, эдлэхүүний чанарт хяналт тавих:
  • Автозам, замын байгууламжийн зураг төсөл, тэдгээрийн угсралт, их засвар, шинэчлэлт, ашиглалт, түүнчлэн зам барилгын материал, эдлэхүүн, хагас бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэд хяналт тавих:
  • Дулаан, цахилгааны эрчим хүчний үйлдвэрлэл, хангалт, хэрэглээний үйл ажиллагаанд болон эрчим хүч, зуух даралтат сав, шугам хоолой, шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих:
  • Мэдээлэл, холбооны салбарт мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм, журам, норм стандартын хэрэгжилтэнд хяналт тавих:
  • Авто тээврийн үйл ажиллагаанд хяналт тавих
  • Өргөх механизмуудыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглахтай холбогдон гарсан хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын мөрдөлтөд хяналт тавих:
  • Хэмжлийн нэгдмэл байдлыг хангахтай холбогдон гарсан хууль тогтоомж, хэмжилзүйн дүрэм, журам, худалдаа үйлчилгээний хүрээнд хэмжил гүйцэтгэх аргачлалын хэрэгжилтэнд хяналт тавих:
  • Бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлт, худалдаа үйлчилгээ, хүнсний болон нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлалын талаарх хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэнд хяналт тавих:
  • Мал эмнэлэг, мал аж ахуйн үржил, газар тариалан, ургамал хамгаалал, хорио цээр, таримал ургамлын үр сортын чанарын чиглэлийн хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээр, хөтөлбөр, дүрэм, журам, стандартын биелэлтэнд хяналт тавих


Хүний нөөцийн чиглэлээр:


Хяналт шалгалтын үйл ажиллагааны хүнд суртал, чирэгдэл, давхардлыг багасгах, иргэдийн эрх ашигт нийцүүлэн хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах, шалган туслах чиг үүрэг бүхий улсын байцаагчдыг төлөвшүүлэх зорилгоор мэдлэг боловсролтой боловсон хүчин болгоход анхаарч ажиллаж байна.

Тус газрын ажилтнуудын 79 хувь нь дээд боловсролтой үүнээс магистрын зэрэгтэй -7, төрийн удирдлагын менежер -6, мэргэшсэн ня-бо -2 хүн ажиллаж байгаа бөгөөд нийт ажилчдын 61 хувь нь эрэгтэй, 39 хувь нь эмэгтэй, үүнээс 29 хувь нь 25-35 насныхан, 71 хувь нь 35-с дээш насныхан байна.

Тус байгууллагад олон жил ажиллаж, ажил хөдөлмөрөөрөө шалгарч байсан тэргүүний ахмад ажилчид олон бий. Манай хамт олноос  “Алтан гадас” одонгоор -2,  “Хөдөлмөрийн хүндэт медалиар”- 5, “Улсын хяналтын тэргүүний ажилтан”  хүндэт тэмдгээр  -8,  УМХГ-ын “Жуух бичиг”    -ээр 4,  Бусад салбарын  тэргүүний ажилтан   -11, Салбарын жуух бичгээр – 12, ойн медалиудаар 15 ажилтан  тус тус шагнуулаад байгаа бөгөөд бид Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт хангуулах чиг үүргээ амжилттай биелүүлж  байна
Тус газар  2008 онд шинээр ажлын байртай болсноор ажилчдын ажиллах таатай орчин нөхцөл бүрдэж, цаашид ажлын амжилт гарган ажиллах урам зоригт, итгэл,   зүтгэл дүүрэн  ажиллаж байна.

Хяналт шалгалтын талаар товч:

2008 оны тайлант хугацаанд тус газраас үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу  төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гүйцэтгэлийн хяналт шалгалтыг газрын даргын баталсан удирдамжаар давхардсан тоогоор  нийт 3382 байгууллага аж  ахуйн нэгж, 1912 салбар нэгж,  1451 цэг байгууламж, 11812 хувь хүнийг  хамруулан хяналт шалгалт хийлээ
Хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдалд нийт 130410.2 мянган төгрөгийн нөхөн төлбөр тогтоож, 32459.1 мянган төгрөгийн төлбөр нь хугацаа болоогүй ба 88100.4 мянган төгрөгийн төлбөрийг барагдуулж  орон нутгийн төсөвт оруулаад байна.
Зөрчил гаргасан  56 байгууллага, 63 албан тушаалтан, 63 иргэнд  нийт 10873.0 мянган төгрөгийн торгууль,  шийтгэвэр ногдуулж, үүний  94.8 % буюу 12323.0 мянган төгрөгийн торгууль шийтгэврийг барагдуулав.
Шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, арилгуулахаар улсын байцаагчид давхардсан тоогоор нийт 837 заалт бүхий 434 акт, 2870 заалт бүхий  584 албан шаардлага үйлдэж, 1097 заалт бүхий  933  дүгнэлт  гаргасан. Тогтоосон актын биелэлт  78.6 %, албан шаардлагын биелэлт  91.1  %-тай байна.
Тайлант хугацаанд 8250 зөрчлийг илрүүлж, 6919  зөрчлийг арилгуулан хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын биелэлтийг хангаагүй 135 байгууллага аж ахуйн нэгж,  объектийн үйл  ажиллагааг бүр болон зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар зогсоон өгсөн үүрэг даалгаврын биелэлтэнд хяналт тавин ажиллаж  биелэлт хангагдсан 26 байгууллага, 64 объектын үйл ажиллагааг сэргээсэн байна.
Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 382 өргөдөл, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж, 2 өргөдлийн хариуг шийдвэрлэх шатандаа байна.
Захиргааны хариуцлагын тухай хууль,  Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор баталсан Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах нийтлэг журам,  салбарын болон холбогдох салбарын хуулийн дагуу Стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй буюу хүний эрүүл мэнд амь насанд хор хохирол учруулах нь тогтоогдсон нийт  8126.8  мянган төгрөгийн бүтээгдэхүүн болон 6571 ш, 116.0 кг,  31 м3  эд зүйлийг хураан авч Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг шийдвэрлэх  аймгийн  комисст шилжүүлж шийдвэрлүүлэв.



АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР


Last Updated ( Tuesday, 22 June 2010 09:01 )

 

www.khentii.mn
Хэнтий аймгийн нэгдсэн портал вэб сайт

Хэнтий аймгийн засаг даргын тамгын газар

Онлайн туслах
Утас : 0156223303
Факс : 0156222412
И-мэйл : baigalmaai@yahoo.com

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлыг хэрхэн дүгнэж байна вэ?
 

Засаг даргын мэндчилгээ

Суут Богд их эзэн Чингис хааны өлгий нутаг- Хэнтий аймгийн цахим хуудаснаа зочлон буй эрхэм ноёд, хатагтай та бүхэнд төрөлх нутгийнхаа нийт ард иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Хан Хэнтий нутгийн зон олны хөдөлмөр бүтээл, аймгийн тvvх соёлын дурсгалт газрууд, аялал жуулчлалын тааламжтай орчин, дэд бүтэц, нийгмийн салбаруудын хөгжил, орон нутгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, нийгэм эдийн засгийн өнөөгийн хөгжил, цаг үеийн мэдээллийг энэ хуудаснаас Та олж авах болно.
Хил хязгааргүй интернэтийн орон зайг эзэмшигч таны мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай.
Таныг хүндэтгэн угтсан:
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.ОЮУНБААТАР

Хууль тогтоомж