ШУУРХАЙ
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байна.

Сумын засаг даргын тамгын газар

1990 оны Ардчилсан хөдөлгөөний дараа Монгол улсын Нийгэм улс төрийн тогтолцоо өөрчлөгдөж 1992 онд батлагдсан шинэ үндсэн хуулийн дагуу нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын бүтэц бүрэлдэн тогтсон байна.  Хэнтий аймгийн Засаг даргын 1992 оны 11 сарын 05-ны өдрийн 2 дугаар захирамжаар сум багийн Засаг захиргааны бүтцийг тогтоож, одоогийн бүтэц бүрэлдэхүүний эхлэлийг тавьжээ. Сумын Засаг дарга, түүний Тамгын газар нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, сум орон нутгийн нийгэм, эдийн засаг, хөгжлийн бодлогыг оройлон удирдсаар ирлээ.
1992 оноос хойш сумын Засаг даргаар

  • Гончигийн Алтангэрэл 1992-1994
  • Гончигсүрэнгийн Базарсад 1994-1996
  • Дамдинсүрэнгийн Мөнхбат 1996-1999
  • Дэндэвийн Дамдин 1999-2000
  • Доржоогийн Жамбаа 2000 оноос

Засаг даргын орлогчоор:

  • Жамбалдоржийн Чулуун 1992-1996
  • Навааншаравын Энхтайван 1996-2000, 2005-2008
  • Дэндэвийн Дамдин 2000-2004
  • Гэрэлцогтийн Мөнгөнтуяа 2008 оноос

Засаг даргын Тамгын газрын даргаар

  • Ч.Ганхуяг 1992-1993
  • Дамдинсүрэнгийн Мөнхбат 1993-1996
  • Цэвээнсодномын Занданпүрэв 1996-1998
  • Навааншаравын Жаргал  1998-2001
  • Навааншаравын Энхтайван 2001-2002, 2004
  • Сандагдоржийн Мөнхцэцэг 2002-2004 он
  • Дэмчигсүрэнгийн Дамдинпүрэв 2005 оноос

Сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хувьд төрийн зорилт чиг үүрэг өөрчлөгдсөн тохиолдолд бүтцийн өөрчлөлт хийгдэн зарим нэг албан тушаал өөрчлөгдөх, шинээр бий болох, удирдлагын босоо тогтолцоонд орох тохиолдол байдаг. 1992 оноос хойш Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан албан хаагчид ХХАА-н түшмэл, байцаагчид:

  • Гүржавын Бүүвэй 1998-2000
  • Оросын Аюуш 2001-2004
  • Дашзэвэгийн Энхтуяа 2005 оноос
  • Байгаль орчны түшмэл, улсын байцаагчид
  • Сандагдоржийн Батхад 1992 – 2003
  • Дашзэвэгийн Энхтуяа 2003-2005
  • Жамбалын Оюунбадрах  2005-2008
  • Гүрдамдингийн Гантөмөр 2008 оноос

Сумын Засаг дарга, байгаль орчны улсын байцаагчийн удирдлагад ажиллах аймгийн Байгаль орчны албаны харьяаны байгаль хамгаалагчийг 2007 оноос ажиллуулах болсон. Энэ албан тушаалд

  • Гүрдамдингийн Гантөмөр 2007-2008
  • Чулуунбаатарын Оюунчимэг 2008-2009
  • Оросын Аюуш 2009 оноос ажиллаж байна.

Хөдөлмөр, нийгмийн халамжийн байцаагчийн албан тушаалд 1994 оны хүртэл Н.Жаргал, Ө.Баатар, Д.Балжинням нар ажиллаж 1995 оноос Халамж нь нийгмийн бодлогын түшмэлийн эрхлэх асуудлын хүрээнд орж, нийгмийн даатгалын байцаагч нь Аймагт харьяалалтай болов. Нийгмийн бодлогын түшмэлээр:

  • Сандагдоржийн Мөнхцэцэг 1995-2002
  • Бадарчингийн Оюунцэцэг 2002-2004
  • Доржсүрэнгийн Энхжаргал 2004-2007
  • Бат-Очирын Баттуяа 2007-2009 тус тус ажилласан бол

Нийгмийн даатгалын байцаагчаар

  • Доржийн Балжинням 1995
  • Адьяабазарын Урангуа 1995-2008
  • Халтарын Уранзул 2008 оноос

Иргэний бүртгэлийн ажил нь Тамгын газрын дарга нарт хавсарч байснаа, иргэний бүртгэл дотоод ажил хариуцсан түшмэлийн орон тоо бий болсон. Тухайн орон тоонд

  • Чинбат Болд
  • Шагдарын Байгальмаа 1990-2000
  • Дашпүрэвийн Баясгалан 2000-2002
  • Бат-Очирын Баттуяа 2005-2007
  • Бадралын Баяртуяа 2007 оноос одоо ажиллаж байна.

2009 оны шинэ бүтэц орон тоогоор Нийгмийн бодлого, халамжийн ажлыг салгаж аймагт харьяалалтай Халамж хариуцсан Нийгмийн ажилтнаар Бат-Очирын Баттуяа, нийгмийн бодлого, иргэний бүртгэл хариуцсан түшмэлээр Бадралын Баяртуяа нар ажиллаж эхэллээ. Бичээчээр Л.Алтанцэцэг, С.Оюун, Г.Бүүвэй нар дараалан ажиллаж байсан бол Архив, бичиг хэргийн албан тушаал бий болж 1998 оноос одоог хүртэл Рэнцэнгийн Отгонцэцэг тасралтгүй ажиллаж байна.

Монгол улсын Газрын тухай хуулийн дагуу хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий газрын даамлын албан тушаал нь ХХАА, байгаль орчны түшмэл, байгаль хамгаалагч нарт хавсруулан зохион байгуулж байснаа 2009 оны шинэ бүтэц орон тоогоор дангаар нь ажилуулах болж Чулуунбаатарын Оюунчимэгийг томилжээ. Нягтлан бодогчоор ажиллаж байсан хүмүүс, Төсөвт байгууллагуудын нягтлан бодогчийн ажлыг дараахи хүмүүс дангаараа буюу үйл ажиллагааны чиглэлээр нь хариуцан ажиллаж иржээ.

  • Нэргүйн Нацагмаа
  • Бадарчингийн Оюунцэцэг 1994-2007
  • Жигжидийн Болор-Эрдэнэ 2003-2007 онуудад бүх төсөвт байгууллага хариуцаж , 2007-2008 онд орон нутгийн төсөв, эмнэлэг хариуцсан нягтлан бодогч
  • Чулуунсүхийн Саруултуяа 2007 оноос Боловсрол, Соёл хариуцсан нягтлан бодогч
  • Алтанхуягийн Борчулуун 2008 оноос ТГ-ын нягтлан бодогчоор

2009 оны шинэ бүтэц орон тоогоор Төрийн сангийн төлөөлөгч, төрийн сангийн мэргэжилтэн гэсэн орон тоог тогтоож төрийн сангийн төлөөлөгчөөр Жигжидийн Болор-Эрдэнэ, мэргэжилтэн, орон нутгийн төсвийн нягтлан бодогчоор Алтанхуягийн Борчулуун нар ажиллах болов.
Батноров сум нь засаг, захиргааны анхан шатны нэгж болох 6 багтай. Төрийн ажлын анхан шатны бодит мэдээлэл, судалгааг багийн Засаг дарга нар гардан хариуцдаг. Манай багуудаас 2002 онд Эхэнбүрд, 2005 онд Баянбулаг багууд аймгийн тэргүүний багаар шалгарсан. Багууд:
Эрдэнэчандмань багийн Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс

  • Төгсийн Жаргал 1992-1996
  • Халтмаагийн Эхбаригч 1996-2000, 2001-2004
  • Баатарцогтын Ононбаатар 2000-2001 он
  • Лувсанжамцын Оюунням 2004-2009
  • Цэрэндоржийн Эрдэнэбат 2009 оноос

Эхэнбүрд багийн Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс

  • Мятавын Доёддорж 1992-1996
  • Дамдиндоржийн Батмөнх 1996-2000, 2004-2009
  • Лувсанжамцын Дагва 2000-2004
  • Ганболдын Ариунбаяр 2009 оноос

Баян багийн Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс

  • Маналжавын Ган-Эрдэнэ 1992-1993
  • Хандын Маналжав 1993-1994
  • Гомбожавын Эрдэнэбаатар 1994-1995
  • Ширбазарын Энхбаяр 1995-1996
  • Халтарын Баатарсайхан 1996-2000
  • Шагдарсүрэнгийн Адьяабазар 2000-2001
  • Дашийн Давхарбаяр 2001-2005
  • Дагвын Баатар 2006-2009
  • Баясгалангийн Өсөхбаяр 2009 оноос

Баянбулаг багийн Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс

  • Шагдарын Бухаа 1992-2000
  • Буянгийн Ганболд (жижиг) 2000-2007
  • Гүрдамдингийн Энхболд 2007 оноос

Идэрмэг багийн Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс

  • Өлзийн Василь 1992-1996
  • Дугарын Батсайхан 1996-2000
  • Баавайн Нэргүй 2000-2004
  • Юндэнгийн Эрдэнэбилэг 2004-2009
  • Цэвээний Мөнхбат 2009 оноос

Дундбүрд багийн Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс

  • Навааншаравын Энхтайван 1992-1993
  • Дашпүрэвийн Баясгалан 1993-2000, 2009 оноос
  • Жамбалын Оюунбадрах 2000-200
  • Навааншаравын Жаргал 2003-2004
  • Бадарчингийн Оюунцэцэг 2004-2009

Сумын Засаг дарга Доржоогийн Жамбаа
Гөрөөчин овогт Доржоогийн Жамбаа 1959 онд  Батноров сумын төв Дундбүрдэнд Доржоогийн гэр бүлд төрсөн.
1967-1977 онд Батноров сумын ЕБС, Өндөрхаан хотын 10 жилийн сургуульд суралцаж 10 дугаар анги төгсөж, 1977-1978 онд Улаанбаатар хот худалдааны 4 дүгээр конторт ажилчин , 1978-1979 онд Батноров сумын 8 жилийн сургуульд багш, 1979-1982 онд хугацаат цэргийн албан хаагч, 1982-1988 онд Бэрхийн хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга, 1988 оны Д.Сүхбаатарын нэрэмжит намын дээд сургуульд элсэн орж Улс төрийн дээд боловсрол эзэмшиж улс төр судлаач мэргэжилтэй төгсөж, 1991-1992 онд Бэрхийн хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч дарга, 1992-1996 онд Баян-Адарга суманд сумын засаг дарга, 2000 оноос Батноров сумын засаг даргаар нутгийн ард түмнийхээ итгэлийг хүлээж өсөж төрсөн нутаг усандаа өөрийн мэдлэг оюун хүч чадлаа зориулах чин эрмэлзэлтэй ажиллаж байгаа төрийн ажлын арвин баялаг туршлагатай удирдах ажилтан юм.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал
1992 оноос шинэ Үндсэн хуулийн дагуу орон нутгийн ардын хурлын үйл ажиллагаа  Нутгийн өөрөө удирдах ёсны хэв шинжид шилжин Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, орон нутгийн хурлын сонгуулийн хуулийн хүрээнд 4 жил тутам сонгууль явагдаж төлөөлөгчид сонгож, төлөөлөгчид хуралдаж хурлын дарга тэргүүлэгчдийг сонгож хурлын чөлөө цагт нутгийн удирдлагыг  хэрэгжүүлэх болсон юм. Төлөөлөгчдийн нэрсийг намууд дэвшүүлж  иргэд нууц санал хураалтаар сонгон олонхи болсон нам хурлын дарга, засаг даргаа өөрийн намаас сонгодог зарчим үйлчлэж байна.

Сумын ИТХ-ын дарга  Навааншаравын Энхтайван
1964 оны 10 сарын 23-нд Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн. 1972-1980 онд Батноров сумын Ерөнхий боловсролын сургууль, 1980-1982 онд Өндөрхааны 1 дүгээр  10 жилийн сургууль, 2002-2004 онд Удирдлагын Академийн сургалтын хүрээнд “Засагт Хан” Дээд сургуулийг тус тус төгссөн. Төрийн Захиргааны менежер мэргэжилтэй. 1983-1986 онд цэргийн алба хааж 1986-1993 онд "Социализмын зам" нэгдэлд мужаан, тооцооны нягтлан бодогч, 1993-1994 онд төвийн багийн Засаг дарга, 1994-1996 онд “Баян тал” УҮГ-ын захирал, “Түшиг” ББХК-ий нярав, 1996 оноос 2008 онд Төсөвт байгууллагуудын нягтлан бодогч, ЗДТГ-ын дарга, Засаг даргын орлогч, 2008 оноос сумын ИТХ-ын даргаар  ажиллаж байна.

 

www.khentii.mn
Хэнтий аймгийн нэгдсэн портал вэб сайт

Хэнтий аймгийн засаг даргын тамгын газар

Онлайн туслах
Утас : 0156223303
Факс : 0156222412
И-мэйл : baigalmaai@yahoo.com

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлыг хэрхэн дүгнэж байна вэ?
 

Засаг даргын мэндчилгээ

Суут Богд их эзэн Чингис хааны өлгий нутаг- Хэнтий аймгийн цахим хуудаснаа зочлон буй эрхэм ноёд, хатагтай та бүхэнд төрөлх нутгийнхаа нийт ард иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Хан Хэнтий нутгийн зон олны хөдөлмөр бүтээл, аймгийн тvvх соёлын дурсгалт газрууд, аялал жуулчлалын тааламжтай орчин, дэд бүтэц, нийгмийн салбаруудын хөгжил, орон нутгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, нийгэм эдийн засгийн өнөөгийн хөгжил, цаг үеийн мэдээллийг энэ хуудаснаас Та олж авах болно.
Хил хязгааргүй интернэтийн орон зайг эзэмшигч таны мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай.
Таныг хүндэтгэн угтсан:
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.ОЮУНБААТАР

Хууль тогтоомж