ШУУРХАЙ
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байна.

ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ 6 САРЫН 9-НД БОЛЛОО.

E-mail Print PDF


 

Хэнтий аймагт энэ удаад төрийн албаны дэс түшмэлийн 9, туслах түшмэлийн 16, нийт 25 сул орон тоог нийтэд зарлаж, Төрийн албаны энэ хаврын шалгалтанд Хэнтий аймгаас 116 хүн орсноос 51 нь тэнцэж төрийн албаны зарлагдсан сул орон тоонд 14 хүнийг шууд санал болгож, бусад нь төрийн албаны нөөцөд бүртгэгдлээ.

Аймгийн БОАЖГ-ын ой болон ургамлын нөөц, хамгаалал, ашиглалт хариуцсан 2 мэргэжилтэн,  аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн, Өмнөдэлгэр, Биндэр, Батноров, Дархан, Баян-Адарга сумын байгаль хамгаалагч, Баянмөнх сумын малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, төрийн сангийн мэргэжлтэн, Галшар сумын бэлчээр газар тариалан, хоршоо, ЖДҮ, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, нийгмийн бодлогын мэргэжилтэн, Баянхутаг сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн, Өлзийт тосгоны Захирагчийн ажлын албаны дотоод ажил, нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн, Норовлин сумын нийгмийн бодлогын мэргэжилтний сул орон тоонд төрийн албаны шалгалтанд тэнцсэн шинэ боловсон хүчин залуусыг ажиллуулахаар Төрийн албаны зөвлөлд санал болгоод байна.

Ингээд сул ажлын байр дэс түшмэлийн ангилалд 6, туслах түшмэлийн ангилалд 5 үлдсэн байна.

Хэнтий аймагт энэ удаад төрийн албаны дэс түшмэлийн 9, туслах түшмэлийн 16, нийт 25 сул орон тоог нийтэд зарлаж, төрийн албаны шалгалтанд орохоор 123 хүн бүртгүүлсэн байна. Гэвч шалгалт эхлэхэд 4 хүн шалтгаангүй ирээгүй ба 3 хүн иргэний үнэмлэхгүй гэсэн шалтгаанаар хасагдаж 116 хүн шалгалт өглөө. Шалгалтанд ихэвчлэн энэ жил их дээд сургууль төгссөн залуус орсон ч шифр, он сар өдөр, өөрийн регистрийн дугаар, сугалсан вариантаа хүртэл буруу бичих зэргээр будилах явдал гарсан байна.

Энэ удаад зарласан сул орон тооноос дэс түшмэлийн ангилалд аймгийн Эрүүл мэндийн газрын хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан, эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүд, Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн цахилгаан даралтын асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоонд хүн бүртгүүлээгүй байна. Мөн туслах түшмэлийн ангилалд Тахилгат тосгоны ХАА-н бодлого хариуцсан мэргэжилтний сул орон тоонд бас бүртгүүлсэнгүй.

Аймгийн Эрүүл мэндийн газрын орчны эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн, БОАЖГ-ын ой ургамал ашиглалт, цөлжилт, иргэдийн нөхөрлөл хариуцсан мэргэжилтэн, ГХБХБГ-ын барилгын хяналтын асуудал хариуцсан мэргэжилтэн, Гурванбаян тосгон, Баян-Адарга сумын байгаль хамгаалагч, Баян-Овоо сумын малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, Мөрөн сумын газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн нэвтрүүлэх төв, экстейшн хариуцсан мэргэжилтний сул орон тоонд хүн бүртгүүлж ороод тэнцсэнгүй. Иймээс туслах түшмэлийн сул орон тоог нөөцөөс нөхөх, дэс түшмэлийн сул үлдсэн орон тоог дахин зарлахаар боллоо.

 

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл

 

Сэтгэгдэл

www.khentii.mn
Хэнтий аймгийн нэгдсэн портал вэб сайт

Хэнтий аймгийн засаг даргын тамгын газар

Онлайн туслах
Утас : 0156223303
Факс : 0156222412
И-мэйл : baigalmaai@yahoo.com

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлыг хэрхэн дүгнэж байна вэ?
 

Засаг даргын мэндчилгээ

Суут Богд их эзэн Чингис хааны өлгий нутаг- Хэнтий аймгийн цахим хуудаснаа зочлон буй эрхэм ноёд, хатагтай та бүхэнд төрөлх нутгийнхаа нийт ард иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Хан Хэнтий нутгийн зон олны хөдөлмөр бүтээл, аймгийн тvvх соёлын дурсгалт газрууд, аялал жуулчлалын тааламжтай орчин, дэд бүтэц, нийгмийн салбаруудын хөгжил, орон нутгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, нийгэм эдийн засгийн өнөөгийн хөгжил, цаг үеийн мэдээллийг энэ хуудаснаас Та олж авах болно.
Хил хязгааргүй интернэтийн орон зайг эзэмшигч таны мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай.
Таныг хүндэтгэн угтсан:
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.ОЮУНБААТАР

Хууль тогтоомж