ШУУРХАЙ
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байна.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

E-mail Print PDF

ТӨРИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС:

Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 3-р сарын 6-нд Хэнтий аймагт ажиллаж, Хэрлэн сумын “Хаан түшиг”, “Буянт-Оргил булаг” хоршоо, аймгийн шүүх прокурорын ажилтай танилцан дараа нь ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын байранд иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийв. Монголын хэвлэлийн өдрийг /3-р сарын 6/ тохиолдуулан аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв.

2011 оныг аймаг “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгосонтой холбогдуулж залуучуудад ажлын байр бий болгох зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар зохион байгуулах ажлын хэсгийг батлан, хийх ажлын төлөвлөгөөг гарган ажиллахыг ажлын хэсэг даалгалаа.

Аймгийн Тээвэр авто замын газрын дарга, Жаргалтхаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Цэнхэрмандал сумын соёлын төвийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг 2 сарын 21-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдээллийн төвд зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтанд нийт 7 иргэн бүртгүүлсэн ба тестийн шалгалтанд 4 иргэн тэнцсэн. Аймгийн Тээвэр авто замын газрын даргын сул орон тоонд Ч.Чимчгээг, Жаргалтхаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд Б.Цогт-Оршихыг, Цэнхэрмандал сумын соёлын төвийн эрхлэгчийн сул орон тоонд Н.Баттулгыг томилуулахаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс аймгийн Засаг дарга, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумын Засаг дарга нарт санал болгоод байна.

Батширээт, Хэрлэн, Баянмөнх сумын соёлын төвийн эрхлэгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтыг 3 сарын 7-ны өдөр зохион байгуулж, 7 иргэн бүртгүүлсэн ба шалгалтанд 4 иргэн орлоо. Баянмөнх сумын соёлын төвийн эрхлэгчийн сул орон тоонд бүртгүүлсэн 2 хүнээс 1 нь ирээгүй учир Баянмөнх сумын  соёлын төвийн эрхлэгчийн сонгон шалгаруулалт дахин зарлагдахаар хойшилж Батширээт, Хэрлэн сумын соёлын төвийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтанд 4 хүн орсноос 3 нь тэнцсэн. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл хуралдаж Хэрлэн сумын соёлын төвийн эрхлэгчийн сул орон тоонд С.Бат-Эрдэнийг, Батширээт сумын соёлын төвийн эрхлэгчийн сул орон тоонд Ц.Оюунтунгалагийг томилуулахаар сумдын Засаг дарга нарт санал хүргүүлээд байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хороо хуралдаж 1 иргэний өргөдлийг хэлэлцэж хариу өгсөн. Эх орончдын өдөр болон Барилгачдын зөвлөлгөөнийг тохиолдуулан 18 хүнийг аймгийн Хүндэт тэмдгээр шагналаа.

ЗГХЭГ-т аймгийн 2010 онд ажлын хийсэн ажлын 13 төрлийн тайланг тушаалаа.

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Тогтвортой амьжиргаа-2” төслийн 2010 оны хэрэгжилтийн тайлан, 2011 онд хэрэгжүүлэх төслүүд, Хэнтий аймгийн “Шударга ёс, ил тод байдлыг хангах үйл ажиллагааны 2011 оны төлөвлөгөөг хэлэлцэн дэмжиж батлав.

Бүх сумын Засаг дарга, багийн засаг дарга нар, мал ахуйн мэргэжилтнүүдийн сургалт семинарыг 3 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулав.

Аймгийн Засаг дарга  Ч.Эрдэнэбаатар Баянмөнх, Дархан, Бор-Өндөр, Галшар, Баянхутаг сумдад ажиллалаа. Аймгийн засаг даргын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С. Эрдэнэжаргал,  Боловсрол соёлын газрын дарга Г.Дашдаваа, Эрүүл мэндийн газрын дарга Р.Байгалмаа, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ц.Баярмаа, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга О.Энхтунгалаг, Цагдаагийн газрын Хэв журмыг хамгаалах тасгийн дарга Д.Батхүү нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж, төрийн байгууллагуудын ажил байдалтай танилцаж, тулгарч буй асуудлуудад хариулт өгч шийдвэрлэж ажиллалаа. Мөн сум орон нутгийн  иргэд хөдөлмөрчидтэй уулзаж,  Засаг даргын 2009-2010 оны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг товч танилцуулж, иргэд хөдөлмөрчдийн сонирхсон асуулт, өргөдөл гомдолд хариулт өгөв. Нийт 520 иргэдтэй уулзалт хийлээ.

ТАЗСЗ хуралдаж маргаан хянан шалгах 2 комисс томилж, ТАХ-чдын зэрэг дэвийн асуудлыг шийдсэн тогтоол гаргалаа. Бор-Өндөрийн иргэн Ц.Энхтуяа ажлаас халагдсан талаарх гомдол ТАЗСЗ-д ирүүлсэн тул уг өргөдлийн дагуу шалгалт хийв.

“Орон нутгийн мэдээлэл” сэтгүүлийн 2-р сарын дугаарыг хэвлэн бүх сум, баг, агентлагуудад хүргэлээ. Ерөнхийлөгчийн тамгын газарт аймгаас тавьсан 3 асуудлыг факсаар илгээв. Монгол улсын ерөнхийлөгчид аймгаас тавьсан хүсэлтүүд:

1.      Бэрх, Бор-Өндөр хотын статусыг өөрчлөх.

2.      Өндөрхаан- Дадал сумын 270 км хатуу хучилттай зам тавих

3.      Их эзэн Чингис хааны өссөн нутгийг аялал жуулчлалын төв болгох томоохон бүтээн байгуулалт хийх.

Засаг даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, аймгийн Засаг дарга сум, багийн Засаг дарга нартай хийсэн уулзалтын тэмдэглэлүүдийг албажуулж гаргав.

Нэг цонхны үйлчилгээний төвд 3620 иргэд үйлчлүүллээ. Үүнд, газрын харилцаанд 364, иргэний бүртгэлд 491, хөдөлмөр халамжийн үйлчилгээнд 126, нийгмийн даатгалд 872, улсын бүртгэлд 161, нотариатын үйлчилгээнд 789, ХААН банкинд 617 иргэн үйлчлүүлсэн байна.

 

САНХҮҮ ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС:

Орон нутгийн төсөвт оны эхний 3 сард 1326.3 сая төгрөг төвлөрүүлэхээс 1599.5 сая төгрөг төвлөрүүлж төсвийн орлогын төлөвлөгөөг 20.6 хувиар буюу 273.2 сая төгрөгөөр давуулан биелүүллээ.

Орлогын нэр төрлөөр нь авч үзвэл Хүн амын орлогын албан татварын төлөвлөгөөг 6.2 хувиар буюу 40.8 сая төгрөгөөр, Хүү торгуулийн орлогын төлөвлөгөөг 11.3 хувиар буюу 4.9 сая төгрөгөөр, Хөрөнгө худалдсаны орлогыг 29.1 сая төгрөгөөр тасалсан байна.

Бусад нэр төрлийн орлогыг 12.4-62.4 хувиар давуулан биелүүлж орон нутгийн төсвийн харилцах дансанд 631.3 сая төгрөгийн үлдэгдэлтэй гарлаа.

Орон нутгийн төсвийн байгууллагуудад 1267.1 сая төгрөгийн зарцуулалтын эрх олгогдож санхүүжилт хийгдсэнээс 1153.3 сая төгрөгийг урсгал зардалд зарцуулсан байна. Гурван сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр орон нутгийн төсийн байгууллагууд 11.9 сая төгрөгийн авлага, 9.7 сая төгрөгийн өглөгтэй гарлаа.

Улсын төвлөрсөн төсвийн харьяа төсвийн байгууллагуудад 7212.3 сая төгрөгийн зарцуулалтын эрх олгож санхүүжилт хийгдсэнээс 6281.6 сая төгрөгийг үйл ажиллагааны зардалд зарцуулан төсвийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Улсын төвлөрсөн төсвийн харьяа байгууллагууд 3 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр 26.9 сая төгрөгийн авлага, 168.8 сая төгрөгийн өглөгтэй гарч өглөг өмнөх сараас 26.8 хувиар буюу 61.6 сая төгрөгөөр буурсан байна.

Орон нутгийн нөөц сангаас эхний 3 сарын байдлаар аймгийн Засаг даргын 31 захирамж гарч 79.7 сая төгрөгийн зарцууллаа. Орон нутгийн нөөц сангаас Болзошгүй зардалд 23.2 сая төгрөг, тэтгэмж урамшууллын зардалд 30.2 сая төгрөг, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зарим ажлуудыг хэрэгжүүлэхэд 4.4 сая төгрөг, ИТХ-ын төлөөлөгчдийн тойрогт ажиллахад 5.0 сая төгрөг, Цэргийн дүйцүүлэх албаны зардалд 1.7 сая төгрөг, байгалийн гамшиг, түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд 15.1 сая төгрөгийг тус тус зарцууллаа.

ХУУЛЬ ЗҮЙН ХЭЛТЭС:

Эрх зүйн туслалцаа үзүүлэх төвөөс байгууллага, иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө лавлагаа өглөө. Баян-Адарга сумын ЗДТГ, Нийгмийн даатгалын хэлтэс, аймгийн ЗДТГ-ын ажилтан /110/ хүнд төрийн албан хаагчийн ёс зүй, авлигын эсрэг хууль, УИХ-аас шинээр батлагдсан хууль тогтоомжуудын талаар сургалт, сурталчилгааны ажил зохион байгууллаа. Баян-Адарга сумын ЗДТГ-ын архив албан хэрэг хөтлөлт, эрх зүйн ажилд хяналт шинжилгээ хийв.

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Шударга ёс, ил тод байдлын үйл ажиллагааны 2010 оны төлөвлөгөө”-ний биелэлт, 2011 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэн батлуулав. Сумдын багийн 83 засаг дарга нарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон эрх зүйн сургалт хийж, хууль эрх зүйн сургалт сурталчилгааны ажлыг орон нутагт зохион байгуулах талаар зааварчилсан зөвлөгөө өглөө.

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос манай аймагт “Төсвийн тухай хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулж таван аймаг оролцлоо.

Хүний эрхийн нээлттэй өдөрлөгийг Хүний эрхийн үндэсний комисстой хамтран зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж ажиллав. “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх” төслөөс Эрх зүйн туслалцааны төвүүдийн дунд зарласан “ХҮНИЙ ЭРХ-2010” аянд тус төв 3-р байр эзэллээ.

 

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС:

Боловсрол, соёлын салбарт- Аймгийн БСГ-ын мэргэжилтнүүд 2 сарын 22-ноос 3 сарын 20 хүртэл сумдын боловсрол, соёлын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, хяналт, шинжилгээ үнэлгээ хийлээ.

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу төрийн албан хаагчдын мэргэжил боловсролыг дээшлүүлэх зорилгоор Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн магистрын сургалтыг орон нутагт 2009 оноос хойш зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн сургалт 3 сарын 24-нөөс эхлэн 14 хоногийн хугацаанд явагдаж дууслаа.

3 сарын 28-30-ны өдрүүдэд улсын 46 дугаар олимпиадын 2-ын даваа амжилттай явагдаж өндөрлөлөө. Нийлбэр дүнгээр Тэмүүжин цогцолбор сургууль 1-р байр, Хэрлэн 1-р сургууль 2-р байр, Хэрлэн 4 дүгээр сургууль 3-р байранд тус тус шалгарлаа.

Аймгийн Хүүхдийн төлөө хэлтсээс орон нутгийнхаа нэрийг олон улсын хэмжээнд дуурсгасан сурагчдыг нийтэд сурталчлах, алдаршуулах зорилгоор Хэнтий ТВ-ээр нэвтрүүлж, охид хөвгүүдийн дунд тулгамдаж буй асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, Хэрлэн сумын 30 гаруй сурагч хамрагдлаа.

Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид 3 сарын 26-наас эхлэн 7 хоногийн айлчлан тоглолтыг ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар мужид хийлээ.

“Залуу хас” ХХК, “Байгалийн гарц” ХХК хамтран зохион байгуулж буй “Дэлүүн болдогийг дэлхийд” алдартнуудын цуврал нэвтрүүлгийг энэ жилээс эхлэн уламжлал болгон зохион байгуулахаар болж, хамгийн анхны аялагчид- зохиолч, яруу найрагчид оролцох уг цуврал нэвтрүүлгийн бэлтгэл ажил манай аймагт 4-10 сар хүртэлх хугацаанд үргэлжилнэ.

“Дуулах өв 2011” хүүхдийн дууны уралдаанд 100 орчим хүүхэд багачууд оролцож 4 насны ангилалд ардын дуу, зохиолын дууны төрлөөр өрсөлдөж, 2 сурагч улсын уралдаанд оролцох, 4 сурагч RSN студид дуу бичлэг хийлгэх эрхээр шагнууллаа. Мөн “Дөлгөөн Хэрлэн” радио шалгарсан хүүхдүүдийн дууг фонддоо хадгалан, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулна. Хан Хэнтий чуулгад Хэрлэн сумын иргэн Х.Лутбаяр “Хамтдаа дуулья” дуун цэнгүүн-тайлан тоглолт хийлээ.

“Аймаг сурталчлах өдөр”-ийг зохион байгуулах комисс хуралдан, ажил үүргийн хуваариа гаргалаа. Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын шинэ уран бүтээл “Учиртай 4 толгой” орчин үеийн мюзиклыг 5 удаа тоглож, 1000 гаруй иргэд үзэж сонирхлоо. Аймгийн нийтийн номын сан дээр “Номын худалдаа”–ны нээлтийн ажиллагаа болж, иргэд шинэ ном худалдан авч, хэрэгцээт номын захиалгаа өгч байна.

Эрүүл мэндийн салбарт- Аймгийн Засаг даргын захирамжаар Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын салбар зөвлөл, ЭМБ-уудад мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох комисс, Хүүхдийн спортын 4-р их наадам зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг баталж, Хүүхдийн төлөө хэлтсийн бүтэц, ЭМГ-ын бүтцийг шинэчлэн батлав.

Төвийн байгууллагуудын сувилагч тусгай мэргэжилтнүүдтэй уулзаж, хүний нөөцийн талаар болон нийгмийн асуудлаар санал нэгтгэж авлаа. Аймгийн Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг 2011-2016 онд хөгжүүлэх стратегийг боловсруулав. Эмч нарын баярыг тохиолдуулан эмч нарын дунд “Нэг минут- 100000” хөгжөөнт нэвтрүүлэг хийж, ахмад эмч Д.Лхагва, Б.Цэгмид, Ж.Оюун нарын хөдөлмөрийн алдрыг тэмдэглэлээ.

Монголын мянганы сорилтын сангаас зохион байгуулж буй сум, өрх, физик эмчилгээний эмч нарын сургалтанд нийт 15 хүн хамрагдаж уг сургалтаар эрүүл мэндийг дэмжих, халдварт бус өвчний анхдагч урьдчилан сэргийлэлт, чихрийн шижингийн үеийн дасгал хөдөлгөөн, сэргээн засах идэвхит хөдөлгөөний талаар мэдлэг олгох хичээлүүдийг НЭ-ийн сургагч багш Хатанбаатар зааж явууллаа.

ХДХВ/ДОХ/БЗДХ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн салбар зөвлөлийн уулзалт хэлэлцүүлэгт нийт 28 удирдах ажилтнууд хамрагдлаа.

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого, нийгмийн асуудал /2011-2016/ сэдэвт эмч нарын III бага хурал энэ сарын 25-26-нд болж 21 сум, сум дундын эмнэлэг, өрх, хувийн хэвшил, нэгдсэн эмнэлэг, хөдөөгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын төлөөлөл 120 хүн оролцов. Энэ үеэр аймгийн Засаг дарга түргэн тусламжийн авто машингүй байсан Галшар суманд УАЗ-469 машины түлхүүр гардууллаа.

Уг бага хурлаар ЭМСалбарын хүний нөөцийн 2011-2016 оны стратегийг боловсруулах үйл ажиллагаанд эмч бүр идэвхтэй оролцож, хүний нөөцийн хангалт, нийгмийн баталгаа цалин хөлс урамшуулал, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хүний нөөцийн сургалт гэсэн 4 бүлгээр ажиллаж өөрсдийн санал бодлоо орууллаа. Хуралд эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, хийснээр нь үр дүнг тооцож урамшуулж байх, ёс зүйн асуудлыг нэгдүгээрт тавьж ажиллах, хүний нөөцийн сургалтыг эрчимжүүлж эмч нарыг чадавхжуулах нь чухал байгааг онцлов.

3 сарын 26-нд Бэрх сум дундын эмнэлэг дээр “Эрүүл зөв хооллолтын төлөө- Бид хамтдаа” өдөрлөг зохион байгуулж, “Эрүүл Хэнтий” дэд хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг хийж бүх сумын болон аймгийн нэгдсэн эмнэлэг, ЭМГ-ын 80 гаруй эмч мэргэжилтнүүд оролцож, зөв хооллолтын зөвлөгөө өгөх ур чадвар, ширээний теннис, бильярд, дартсын тэмцээнүүд явуулав.

Мөн сумын НЭМСЗөвлөлийн үйл ажиллагаа, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа. Бэрхийн НЭМСЗөвлөл нь 2007 оноос үйл ажиллагаагаа тогтмолжуулж, жил бүр хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталж, салбар зөвлөлийн гишүүд байгууллага бүр төлөвлөгөөний дагуу ажлаа зохион байгуулж ажиллаж хэвшсэн нь бусдад туршлага, санаа авах, дуурайл болгох ажлууд их байлаа. Уг арга хэмжээнд Бэрх хотын Захирагчийн албаны НЭМСЗөвлөл дэмжлэг үзүүлж хамтарч ажилласан нь зохион байгуулалт сайтай, оролцогчдын сэтгэлд хүрсэн ажил боллоо. Зөв хооллолтын тэмцээнийг хүүхдийн, өсвөр насны, жирэмсний, насанд хүрэгчдийн, настны гэсэн ангиллаар эмч нарын 5 баг оролцсноос Д.Мөнхбат ахлагчтай “Шар буурцаг” баг тэргүүлж Л.Мэндбаяр ахлагчтай “Чандмань” баг, Т.Оюунбилэг ахлагчтай “Хаан жимс” багууд удаалав.

Аймгийн ЭМГазраас Бэрх хотын захирагчийн албыг ЭМДэмжигч байгууллага өргөмжлөл, мөнгөн шагнал, Бэрх хотын сум дундын эмнэлэгт нийгмийн эрүүл мэндийн зардлаас 300 мянгөн төгрөг гардууллаа.

2011 оныг НЭМ-Нийтийн биеийн тамирыг дэмжих жил болгосонтой холбогдуулан зөв зохистой хооллолт, хөдөлгөөнийг дэмжих, архи тамхигүй хамт олон болох хөдөлгөөнийг эрүүл мэндийн салбарынхан уриалж, өөрсдөө манлайлан оролцож байна.

Орон нутгийн сонин, радио, телевизүүдээр зөв зохистой хооллолт, жирэмсэн эхчүүдийн хооллолтын онцлог, “Загвар гудамж” төслийн хүрээнд орчны эрүүл мэндийн талаар цуврал нэвтрүүлгүүд явуулж байна.

Биеийн тамир, спортын салбарт- Хүүхдийн спортын бүсийн тэмцээнийг спортын 3 төрлөөр Өндөрхаан хотод зохион байгуулах зардлыг шийдвэрлэсэн аймгийн Засаг даргын захирамж гарлаа. 3 сарын 4, 5-ны өдрүүдэд аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн сагсан бөмбөгийн тэмцээн Спорт цогцолборт болж, Бор-Өндөр, Бэрх, Өмнөдэлгэр, Өлзийт, ЕБ-ын 1, 4-р сургууль, Хан Хэнтий, Тэмүүжин цогцолбор сургуулийн нийт 34 багийн 242 өсвөрийн сагсчид хурд, хүчээ сорин уралдлаа. Тэмцээний нээлтийн ажиллагаан дээр тус тэмцээний ивээн тэтгэгч аймгийн ШШГАлбаны дарга, дэд хурандаа М.Алтан-Очирыг хүүхэд багачууд, өсвөр үеийнхний дунд сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйл хэрэгт оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГазрын “Спортын алдар” медалиар шагналаа.

3 сарын 5, 6-ны өдрүүдэд Өмнөдэлгэр суманд аймгийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн болж өсвөрийн болон насанд хүрэгч нийт 305 тамирчин хамрагдлаа. Хүүхдийн спортын их наадмын аймгийн аварга шалгаруулах буудлагын болон гимнастикийн тэмцээнийг 3 сарын 16-18-ны өдрүүдэд спорт цогцолборт зохион байгуулав. Хүүхдийн спортын их наадмын чөлөөт бөхийн УАШалгаруулах шигшээ тэмцээнд П.Ганболд дасгалжуулагчтай баг тамирчид оролцож 1 мөнгө, 1 хүрэлд медаль хүртлээ.

Есүхэй мэргэн буудлагын клубын Ц.Цэрэннадмид дасгалжуулагчтай тамирчид Монголын буудлагын холбооны нэрэмжит шилжин явах цомын тэмцээнд оролцож багийн дүнгээр 3-р байр эзэллээ. Уг тэмцээнд оролцсон Бор-Өндөр цогцолбор сургуулийн сурагч Н.Ангирмаа “Спортын дэд мастер”-ын болзол хангалаа.

Хүүхдийн спортын их наадмын ААШ буудлагын тэмцээнийг 3 сарын 16.17-ны өдрүүдэд спорт цогцолборт явуулж нийт 47 өсвөрийн тамирчин хамрагдаж охидоос У.Золбоо /Тэмүүжин ЦС/,

хөвгүүдээс Д.Гүндсамба /МСҮТ/ нар тэргүүллээ

3 сарын 9-13-нд Улаанбаатар хотод Жүдо бөхийн Холбооноос зохион байгуулсан шүүгчдийн сургалт семинарт аймгийн ЖБХолбооны дасгалжуулагч улсын шүүгч Ц.Алтанцог, Хэрлэн сумын 1-р сургуулийн биеийн тамирын багш Л.Баяр, шүүгч Энхбаатар, Түвшинбаяр нар оролцож Л.Баяр, Энхбаатар, Түвшинбаяр нар улсын “С” зэрэглэлийн шүүгч, Ц.Алтанцог улсын “В” зэрэглэлийн шүүгч болж насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2 өдөр шүүн явууллаа.

Хүүхдийн спортын их наадмын ААШ гимнастикийн тэмцээнийг 3 сарын 18-ны өдөр спорт цогцолборт зохион байгуулж спортын гимнастик, уран сайхны гимнастикийн төрөлд 11 багийн 88 тамирчин өрсөлдөн, охидоос Э.Ууганболд дасгалжуулагчтай ЕБ-ын 1-р сургуулийн 2 баг, хөвгүүдээс Х.Батзул дасгалжуулагчтай Тэмүүжин ЦС, А.Алгирмаа дасгалжуулагчтай Бэрх тосгоны багууд эхний байруудад шалгарлаа.

Үндэсний бөхийн ААШ өсвөрийн үеийн барилдаан 3 сарын 19, 20-ны өдрүүдэд болж 12 багийн 96 бөх барилдаж, 15-16 насанд Төрболд /1-р сургууль/, 17 насанд Г.Бадрах /Баян-Адарга сумын ЕБС/, 18-19 насанд Батцог /Жаргалтхаан сумын заан/ нар түрүүлэв.

3 сарын 3-5-ны өдрүүдэд Хүүхдийн спортын IY их наадмын Таэквондогийн шигшээ тэмцээнд Л.Арвинжаргал дасгалжуулагчтай Хэнтий аймгийн баг тамирчид оролцож 1 хүрэл медаль авчирлаа.

3 сарын 12,13-ны өдрүүдэд аймгийн Цагдаагийн газрын нэрэмжит өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээн болж, багийн дүнгээр Б.Эрдэнэцогт дасгалжуулагчтай ЕБ-ын 1-р сургууль тэргүүлэв.

Мөн өдрүүдэд Хүүхдийн спортын IY их наадмын хүрээнд аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд охидын 14, хөвгүүдийн 18 нийт 32 багийн 310 өсвөрийн волейболчид оролцож, охидоос С.Соёл-Эрдэнэ дасгалжуулагчтай Дадал, Б.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай Хэрлэн 1-р сургууль, Х.Намжилдорж дасгалжуулагчтай Биндэр сумын ЕБ-ын сургууль, хөвгүүдээс Б.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай Хэрлэн 1-р сургууль, Д.Жаргалсайхан дасгалжуулагчтай Батширээт сумын ЕБ-ын сургууль, М.Мягмардорж дасгалжуулагчтай МСҮТөвийн багууд магнайллаа.

Хүүхдийн спортын 4-р наадмын олс таталтын шигшээ тэмцээнд Ц.Батцоож, Л.Мөнхбаяр дасгалжуулагчтай баг тамирчид оролож нийт 30 байгууллагаас 13-р байрт шалгарлаа.

“НЭМ- Нийтийн биеийн тамирыг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд “Автомашингүй өдөр”-өөр бүх нийтийн алхалт зохион байгуулж нийт 9 байгууллагын 300 гаруй ажилтан албан хаагчид хамрагдлаа.

Нийгмийн хамгааллийн салбар- Эхний улирлын байдлаар “Фермерийн аж ахуйн” сургалт 3-р сарын 9-28-ны хооронд хичээллэж аймаг сумын 30 иргэн суралцаж төгссөн. Эдгээр иргэдийг ажлын байраар шат дараалан хангах ажлыг эхлүүлээд байна.

Дэлхийн Зөн ОУБ-ын дэмжлэгтэйгээр ХХҮХ-т бүртгэлтэй байсан 22 иргэнийг Улаанбаатар хотын “Нимос” мастер сургалтын газарт 3 сарын 23-наас эхлэн уул уурхайн хүнд машин механизмын операторчны мэргэжлээр сургаж байна.

ХХҮХ www.khalamj.khentii.com сайттай боллоо. 3 сарын халамжийн болон хүний хөгжил сангийн тэтгэвэр, тэтгэмж, хишиг хувийг бүрэн олголоо. Хүний хөгжил сангаас олгох эрүүл мэндийн даатгалд аймгийн хэмжээнд нийт 5210 хүн хамрагдаж дэвтрээ бөглүүлээд байна. Монгол дахь ”Вагнер Ази- Тоног Төхөөрөмж” ХХК-ийн хүнд машин механизмын засвар үйлчилгээний мэргэжлийн ажилтан авах сонгон шалгаруулалтанд нийт 170 гаруй иргэд орж, 13 залуу тэнцэн мэргэжлийн засварчин болохоор Монгол-Солонгосын техникийн коллежид 10 сар суралцах боллоо. Тэд коллежийн дипломтой төгсч, тус компанид ажиллах бөгөөд суралцах хугацаанд компани сар бүр 200$ тэнцэх хэмжээний тэтгэлэг олгож сурах хугацааны зардлыг бүрэн хариуцаж байна.

Хүний хөгжил сангийн бүртгэлийн баазыг Баянхутагаас бусад бүх суманд цэгцэлж 61842 хүний 3 сарын хишиг хувийг олголоо. Дорнод аймаг дахь асрамжийн газарт Баян-Овоо сумын 1 ахмад настныг шилжүүлэв.

 

ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС:

-                      Аймгийн барилгын салбарын удирдах ажилтны зөвлөлгөөнийг энэ сарын 7-нд зохион байгуулж 2011 онд хэрэгжүүлэх ажлын чиглэл, барилгын салбарт шинээр мөрдөгдөхөөр гарсан норм, норматив, стандартын тухай мэдээлэл хийж,  барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй санал солилцлоо. Зөвлөлгөөнд аймгийн хэмжээнд барилгын салбарын үйл ажиллагаа эрхлэгч 15 аж ахуйн нэгжийн захирал, инженер техникийн албан хаагчид болон аймаг орон нутгийн удирдлагууд, холбогдох ажилтнууд, ЗТБХБЯамны Газрын харилцаа барилга геодези зураг зүйн газрын дарга, мэргэжилтнүүд оролцлоо.

- Аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтний нэгдсэн зөвлөлгөөнийг 3 сарын 15-16-нд зохион байгуулж 2011 онд хөдөө аж ахуйг салбарт хэрэгжүүлэх чиглэл, ажлын талаар хэлэлцлээ. Уг зөвлөгөөнд 17 сумын болон 83 багийн засаг дарга, бүх сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүд, 38 мал эмнэлэг, үржлийн аж ахуйн нэгжүүдийн нийтдээ 220 хүн оролцлоо.

- Аймгийн Тариаланчдын зөвлөлгөөнийг энэ сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулж 2010 онд газар тарианлагийн салбарт хэрэгжүүлсэн зорилтын биелэлтийг дүгнэн хэлэлцэж 2011 оны зорилт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон уулзалтыг зохион байгууллаа. Энэ уулзалтанд аймгийн хэмжээнд газар тариалан эрхэлдэг сумдын удирдлагууд, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 20 шахам аж ахуйн нэгжийн дарга, захирлууд оролцлоо.

- Мөн энэ үеэр аймгийн хэмжээнд чацаргана тариалагч, тарилахаар сонирхогч иргэдэд мэдлэг олгох сургалтыг Монголын чацаргана тариалагч үйлдвэрлэгчдийн холбооноос хийж сум бүрээс нийт 120 гаруй иргэдэд онолын болон талбай дээрх сургалтыг зохион байгууллаа.

-                      Аймгийн хэмжээнд 3 сарын байдлаар 4181 толгой том мал зүй бусаар хорогдсон бол нийт 97612 мал төллөж төл бойжилт 98,7%-тай байна.

-                      Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд гаргах бэлчээрийн зориулалттай 30 худгийн гүйцэтгэгчийн сонгон   шалгаруулалт болж баруун бүсэд “Гранд электро техноком” ХХК, зүүн бүсэд “Газрын гүний ус” ХХК, төвийн бүсэд “Буян-уул” ХХК –иуд тус тус шалгарлаа

-                      Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр хийх ойжуулалтын ажил, байгалийн сэргэн ургалтанд туслах ажил, “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хүрээнд үндсэн зурвас байгуулах болон үрийн байнгын талбай тусгаарлах ажлыг хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах харьцуулалтын тендерийг зарлан дүгнэлээ.

Ойжуулалтын тендерт:

-                      Өмнөдэлгэр сумын 13 сансар, Хангалын арын 20 га-д “Хэнтий шинэс” сум дундын ойн анги,

-                      Биндэр сумын Хустайн 10 га-д “Дэлгэр онон” нөхөрлөл,

-                      Баян-Адарга сумын Дуурлигийн нарсны 10 га, Норовлин сумын Зүүн мухарын 10 га-д “Монфорест” ХХК,

-                      Норовлин сумын Нарстай, Сэвэлтийн нийт 50 га-д “Биндэр ой” сум дундын ойн анги,

Байгалын сэргэн ургалтанд туслах ажилд:

-                      Өмнөдэлгэр сумын Мөрөнгийн цээж, Өвөр асгатын 20 га-д “Энх” нөхөрлөл,

-                      Баян-Адарга сумын Өгөөмөрийн 10 га-д “Хүүш” нөхөрлөл,

-                      Норовлин сумын Ар өвөр хөндлөн, Нуруу нарсны 20 га-д “Мон форест” ХХК,

Үрийн талбай тусгаарлах ажил:

-                      Дадал сумын Шовгорын 5 га-д “Биндэр ой” сум дундын ойн анги тус тус шалгарлаа.

2011 онд аймгийн хэмжээнд зарлагдсан тендерүүдийг дүгнэж гүйцэтгэгчийг шалгарууллаа. Үүнд:

1.                  Өндөрхаан хотын төвд хийгдэх 1,9 км хатуу хучилттай авто замыг “Харгуй” ТӨҮГ

2.                  Өлзийт тосгоны эмнэлгийн барилгын засварыг “Баялаг хурах” ХХК,

3.                  Аймгийн Хүүхдийн төлөө хэлтсийн барилгын засварыг “Баялаг хурах” ХХК,

4.                  Аймгийн ХХААЖДҮГ-ын мал эмнэлгийн албаны конторын барилгын засварыг “Металл хийц” ХХК,

5.                  УЦУОШТ-ийн барилгын засварыг “Суварга-Эв” ХХК”,

6.                  Дэлгэрхаан сумын Ус цаг уурын барилгыг барихад “Мөнххутаг” ХХК,

7.                  Батноров сумын эмнэлгийн барилгын засварыг “Оч манлай” ХХК,

8.                  Мөрөн сумын ЕБС-ын спорт заалыг барихад “Суварга-Эв” ХХК,

Харин Өндөрхаан хотын авто зам дагуух гэрэлтүүлгийн тендерт шаардлага хангасан тендер ирээгүй тул хүчингүй болгож дахин зарлалаа.

Өндөрхаан хотод баригдах гутлын үйлдвэр, Дархан сумын соёлын төвийн өргөлтгөл, Өндөрхаан хотын хүүхдийн цэцэрлэг, Өндөрхаан хотын цэцэрлэгт хүрээлэнгийн болон Бэрх тосгон, Хэрлэн сумын 4-р  цэцэрлэг, Хэрлэн сумын 1-р сургуулийн засварын тендерүүдийг зарлаад байна.

-                      Аймгийн Засаг даргын захирамжаар Авто тээврийн хэрэгслийн татвар хураалт, техникийн үзлэг оношлогоог аймгийн хэмжээнд 4 сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулж, энэ жилээс шинээр агаарын бохирдлын төлбөрийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан А-63/67 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилал тогтоох журам”-ын дагуу Автотээврийн  хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн татвар хураах  ажлыг зохион байгуулахаар боллоо.

-                      Хурх тосгоны төсөвт байгууллагуудын гадна болон дотор халаалтын шугамд үзлэг хийж, гүний худгийн байршлыг тогтоон, төсөвт байгууллагуудын дотор халаалтын шугам, сүлжээг солих, шинээр шугам, сүлжээ тоноглох газруудын төсөв гаргах ажлыг комисс гарган газар дээр нь хэмжилт хийлээ.

-                      Мөн Баянмөнх, Дархан сумын төсөвт байгууллагуудын халаалтыг хариуцан ажилладаг “Гянт хорол”, “Дархан ахай” ХХК-ий уурын зуухнуудад шалгалт хийж манометр, термометр зэрэг хэмжих хэрэгслүүд байдаггүй, байгаа нь эвдэрсэн нийтлэг зөрчлүүд шалгалтаар илэрснийг засуулж гөрчлийг арилгуулах арга хэмжээ авлаа.

-                      Дархан суманд байрлах “Тунсинь” ХХК-ий эзэмшилд байсан эд хөрөнгө ба эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан “Лут чулуу” ХХК тэсэлгээний ажил хийх тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах, төмрийн хүдэр олборлох үйл ажиллагаа явуулдаг “ЗӨ-ЮҮЕ” ХХК-нд тэсэлгээний тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг нь дэмжсэн албан тоотуудыг ЭБЭХЯаманд явууллаа.

-                      Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусаж хүсэлтээ ирүүлсэн 21 аж ахуйн нэгжийн материалыг комиссын хурлаар хэлэлцэж сунгахаар шийдвэрлэв.

-                      Хэрлэн сумын “Алтан од гэрэл” ХХК-ий хөрөнгө оруулалтаар 1080 м2 талбай бүхий Титэм худалдаа үйлчилгээний төвийн барилга, Цэнхэрмандал сумын “Устын ам” хэмээх газарт иргэн И.Мэндбаярын хөрөнгөөр шинээр баригдсан худалдаа үйлчилгээний төвийн барилгад улсын комисс ажиллан байнгын ашиглалтад хүлээн авлаа.

-                      “Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах төсөл”-өөс олгож байгаа нарны зайн үүсгүүрийн орон нутаг дахь борлуулагчийг сонгон шалгаруулахаар Өндөрхаан хотын аж ахуйн нэгж байгууллагуудад танилцуулгыг хүргүүлээд байна. Энэ хооронд аймгийн ЗДТГазарт ирсэн 48 ш нарны зайн үүсгүүрийг малчдад худалдан борлууллаа.

ЦЭРГИЙН ШТАБ:

2011 онд Батлан хамгаалах сайдын аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу 1 зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтыг 3-р сарын 7-17-нд зохион байгуулж явууллаа. Дайчилгааны бэлтгэл нөөцийн үүрэгтний сургалтанд, дайчилгааны даалгаврыг хангахад чухал шаардлагатай мэргэн буудагч, грантмётчин, планшетчин мэргэжлээр Хэрлэн, Цэнхэрмандал, Бор-Өндөр, Баян-Овоо, Батноров, Баянмөнх сумдаас 19-35 насны 1 зэргийн бэлтгэл үүрэгтэн нийт 60 хүнийг татан оролцуулж Хэрлэн, Бор-Өндөр суманд батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу өдрийн 8 цагаар нийт 80 цагийн хичээл зааж, шинээр мэргэжил эзэмшүүллээ. Сургалтын төгсгөлд бүрэлдэхүүнээс шалгалт авч, 97.8 хувийн амжилттай шалгагдлаа.

Монгол улсын Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай аймгийн Засаг даргын 40 тоот захирамжийн дагуу  3 сарын 12-18-нд дараах тэмцээн уралдаан, ёслолын ажиллагааг зохион байгуулж явууллаа.

3 сарын 12-нд албан байгууллагын дарга, эрхлэгч нарын дунд зохиосон снукер биллиардын тэмцээнд аймгийн ШШГА-ны цагдан хорих байрны дарга хошууч Б.Нямгомбо тэргүүн байр эзэлсэн.

3 сарын 12-нд зохиосон сагсан бөмбөгийн тэмцээнд нийт 13 баг оролцсоноос 1-р байр Б.Алтансүх ахлагчтай Авто тээврийн газар, 2-р байр Л.Батсайхан ахлагчтай аймгийн ЗДТГазар, 3-р байр Д.Дамдинрагчаа ахлагчтай Цагдаагийн газрын багууд эхний 3 байрыг тус тус эзэллээ.

3 сарын 14-нд Өндөрхаан хотын албан байгууллага аж ахуйн нэгжүүдийн дунд цэрэгжлийн спортын “Тусгай тасаг” тэмцээнийг зохион байгуулж явуулахад нийт 17 баг оролцсоноос Хэнтий цахилгаан түгээх станцын А.Бямбасүрэн  ахлагчтай баг тэргүүн байр эзэлсэн.

3 сарын 14-нд Хэнтий аймаг дахь цэрэгжсэн байгууллагуудын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж явуулахад нийт 8 баг оролцсоноос 1-р байр Д.Дамдинрагчаа ахлагчтай цагдаагийн баг, 2-р байр Л.Гансүх ахлагчтай онцгой байдлын газрын баг, 3-р байр Б.Нямгомбо ахлагчтай ШШГАлбаны багууд эхний 3 байрыг тус тус эзэлсэн байна.

3 сарын 16-нд Цэрэгжсэн байгууллагын офицер ахлагч нарын дунд зохиосон гар бууны буудлагын бооцоот тэмцээнд нийт 54 офицер ахлагч оролцсоноос Онцгой байдлын газрын шадар ахмад Ж.Энхболд 29 оноогоор 1-р байр эзэлсэн байна.

3 сарын 16-нд Чөлөөлөх дайны ахмад дайчин, Сүхбаатарын одонт хурандаа Ш.Дорж агсаны  нэрэмжит “Цэрэг эрс-2011” марш тактикийн аварга салаа шалгаруулах тэмцээнд Хилийн цэргийн болон аймгийн цэрэгжсэн байгууллагуудын нийт 6 баг хурд хүч, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдсөнөөс Онцгой байдлын газрын  Аврах отрядын “Аврагч” баг тэргүүн байр, Хилийн 0287-р ангийн “Хилчин” баг 2-р байр, Онцгой байдлын газрын “Шуурга”  баг 3-р байр тус тус эзэллээ.

3 сарын 17-нд  Жанжин Пунцагийн хөшөөнд аймгийн удирдлага, байгууллагын дарга нар, ахмад дайчид цэцэг өргөж ёслолын буудлага хийн, баярын хурал хүндэтгэлийн концертоор баярын арга хэмжээг өндөрлөв.

3 сарын 16-нд Үндэсний бөхийн барилдаанд 32 бөх барилдаж Баян-Адарга сумын харьъяат залуу бөх Г.Бат-Эрдэнэ түрүүлж, Батноров сумын харъяат “Андууд” дэвжээний залуу бөх Б.Батзаяа  үзүүрлэсэн. Онцгой байдлын хэлтэстэй хамтран зохион байгуулсан шагайн харвааны тэмцээнд Онцгой байдлын хэлтсийн баг түрүүлж, Хэрлэн сумын баг тамирчид удаах байрыг эзэлсэн байна.

Last Updated ( Tuesday, 12 April 2011 09:09 )  

Сэтгэгдэл

www.khentii.mn
Хэнтий аймгийн нэгдсэн портал вэб сайт

Хэнтий аймгийн засаг даргын тамгын газар

Онлайн туслах
Утас : 0156223303
Факс : 0156222412
И-мэйл : baigalmaai@yahoo.com

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлыг хэрхэн дүгнэж байна вэ?
 

Засаг даргын мэндчилгээ

Суут Богд их эзэн Чингис хааны өлгий нутаг- Хэнтий аймгийн цахим хуудаснаа зочлон буй эрхэм ноёд, хатагтай та бүхэнд төрөлх нутгийнхаа нийт ард иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Хан Хэнтий нутгийн зон олны хөдөлмөр бүтээл, аймгийн тvvх соёлын дурсгалт газрууд, аялал жуулчлалын тааламжтай орчин, дэд бүтэц, нийгмийн салбаруудын хөгжил, орон нутгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, нийгэм эдийн засгийн өнөөгийн хөгжил, цаг үеийн мэдээллийг энэ хуудаснаас Та олж авах болно.
Хил хязгааргүй интернэтийн орон зайг эзэмшигч таны мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай.
Таныг хүндэтгэн угтсан:
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.ОЮУНБААТАР

Хууль тогтоомж