ШУУРХАЙ
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байна.

ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ БОЛЛОО

E-mail Print PDF

Хэнтий аймагт дэс түшмэлийн 6, туслах түшмэлийн 26 нийт 32 сул орон тоо зарлагдаж, төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалтанд оролцохоор 42 хүн бүртүүллээ. Дэс түшмэлийн ангиллын 6 сул орон тоонд 7 иргэн, туслах түшмэлийн ангиллын 26 сул орон тоонд 35 иргэн бүртгүүлсэн байна.

Туслах түшмэлийн ангилалд Баян-Адарга сумын мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил бүртгэл хариуцсан мэргэжилтэн, Батноров, Батширээт сумын малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний 3 сул орон тоон дээр хүн бүртгүүлсэнгүй. Тухайн суманд очиж ажиллах, ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлага хангах дээд мэргэжлийн мал зүйч, малын их эмч байсангүй.

Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг 11 дүгээр сарын 24-ны өдөр Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн урлаг зааланд зохион байгууллаа. Аймгийн Тагнуулын газрын ахлах ажилтан, дэд хурандаа Ш.Ганбат шалгалтын материалыг 08 цаг 37 минутанд шалгалтын танхимд авчирч, шалгуулагчид 08 цаг 45 минутад бүгд суудлаа эзэлсэн байв. Туслах түшмэлийн ангилалд шалгалтанд орохоор бүртгүүлсэн Д.Умааран, Г.Гантөмөр, Б.Гансувд нар шалтгаангүйгээр ирсэнгүй. Аймгийн Тагнуулын албаар дамжиж ирсэн шалгалтын материалын битүүмжлэлийг Тагнуулын албаны ахлах ажилтан дэд хурандаа Ш.Ганбат, шалгуулагч Э.Батжаргал, Б.Нармандах, А.Өлзийхүү, О.Батболд, Ч.Бат-Эрдэнэ нар шалгаж шалгалтын салбар комиссын даргад өгч дугтуйг задлахад дотор нь 9 дугтуйнд ярилцлагын тест 2, ур чадварын шалгалтыг тест 1, түлхүүр 1, сорилын шалгалтын тест 2 , сорилын шалгалтын түлхүүр 1, шалгалтын карт 1, тодруулагч 1 гарлаа.

Дэс түшмэл, туслах түшмэлийн сорилын шалгалтын материалын битүүмжлэлийг шалгуулагч Б.Балжинням, Д.Алтаннамар, Л.Алтанбагана, Т.Мөнхболор, Б.Болорцэцэг нар шалгав. Шалгалтын картын дугтуйг 8 цаг 45 минутанд шалгалтын комиссын дарга задалж, шалгалтын картнаас комиссын гишүүн Ц.Чинзориг, С.Эрдэнэжаргал нар 39 картыг тоолж авч, үлдсэн шалгалтын картыг шалгуулагч С.Гантогоо, С.Энхцэцэг, Ц.Энэбиш, Г.Мөнхбат, Д.Нагдалсүрэн нар шалган битүүмжлэв. Дэс түшмэлийн шалгалтын дугтуйг задлахад 60 асуулттай А, В хувилбар гарснаас шалгуулагч Б.Мөнхгэрэлээр сугалуулахад “В” хувилбарыг сугалсан. Дэс түшмэлийн сорилын шалгалтын тестийг 7 хувилан, дэс түшмэлийн “А” хувилбарыг буцааж дугтуйлсан байна.

Туслах түшмэлийн сорилын шалгалтын дугтуйн дотроос D”, “С” хувилбар гарснаас “D” хувилбарыг 17, “С” хувилбарыг 15 хувилсан. Шалгуулагчдад 4700-4750 дугаарын шифрийг тарааж, 4744, 4742, 4728, 4730, 4747, 4750, 4733, 4732, 4727, 4740,4739, 4701 дугаарын шифр үлдсэн ба комиссын гишүүн Г.Дашдаваа, С.Нямдаваа, Г.Батзориг нар шалгуулагчдад шалгалтын тест, шалгалтын бөглөх картын хамт тараав.

Шалгалтын комиссын дарга А.Гантөмөр карт бөглөх талаар 8 цаг 50 минутад дахин сургалт явуулж, шалгуулагчдын шифрийг бөглүүлэхэд регистрийн дугаар, он сар өдөр, шифрээ буруу бөглөсөн зөрчлүүд гарч, 4729, 4710 дугаартай иргэд регистрийн дугаар, 4712, 4736, 4741 дугаартай иргэд он сар өдрөө, 4741 дугаартай иргэн он сар өдөр, шифрээ буруу бөглөсөн байсныг засуулж сорилын шалгалт 9 цаг 04 минутад эхэллээ.

Шалгалтын комиссын дарга шалгалтын цаг дуусч байгааг 10 цагт 5 минутын өмнө сануулав. Шалгалт дуусахад нэг минут үлдэж байгааг сануулж, шифр бусад зүйлээ шалгахыг анхааруулав. Сорилын шалгалт 10 цаг 04 минутад дуусч, материалыг хурааж авлаа. Материалыг хурааж аваад тестийн шалгалтын түлхүүрийн лацыг шалгуулагч Д.Алтаннамар, Т.Мөнхболор, Ө.Эрдэнэчимэг, Л.Нарангэрэл, Г.Мөнхсайхан нараар шалгуулж, шалгалтын түлхүүрийн дугтуйг задлан тэд мөн ажиглагчаар байв. Шалгалтын материалыг шалгалт авсан байранд засч шалгалаа. Сорилын шалгалтын материалыг 10 цаг 50 минутанд засч дуусахад нийт 39 хүн шалгалтанд орсноос 29 хүн тэнцэж, 10 хүн тэнцсэнгүй. Шалгуулагчдыг 11 цагт шалгалт авсан танхимд оруулж дүнг танилцуулан, дэс түшмэлийн ангилалд 2 иргэн, туслах түшмэлийн ангилалд 27 хүн тэнцсэн байна.

Ур чадварын шалгалтын материалын лац, тэмдгийг Мөнгөнтуяа, Энхбямба, Одбаяр, Баттулга, Амартүвшин нараар шалгуулж задлан, “А” хувилбарын тест байсан ба шалгалтанд тэнцсэн иргэдийн ур чадварын шалгалтыг 11 цаг 51 минутад эхэллээ. Ур чадварын шалгалтын А вариантын материалыг комиссын гишүүн Дашдаваа, Эрдэнэжаргал нар тарааж, 12 цаг 11 минутад ур чадварын шалгалт дуусч материалыг хурааж авав.

Ур чадварын шалгалтын тестийн түлхүүрийг Нарангэрэл, Ганболд, Хэрлэнтунгалаг, Өлзийхүү, Шагдарсүрэн, Шинэцэцэг нар шалгаж задлан, ажиглагчаар Одбаяр, Шагдарсүрэн, Шинэцэцэг, Хэрлэнтунгалаг, Ганболд нар байв. Ур чадварын шалгалтын материалыг 12 цаг 30 минутад засч дуусав.

Ярилцлагын шалгалтын материалын лацыг Мөнхбат, Лутсүх, Ачтай, Бат-Эрдэнэ, Батболд нар шалгаж задлахад дэс түшмэлийн ярилцлагын асуулт 1 хуудас, туслах түшмэлийн ярилцлагын асуулт 1 хуудас байв. Ярилцлагын шалгалт 13 цаг 45 минутад эхэлж 16 цаг 15 минутанд дууслаа.

Ийнхүү төрийн албаны мэргэшлийн шалгалтанд 42 иргэн бүртгүүлж 39 хүн орсноос 29 иргэн шалгалтанд тэнцлээ. Шалгуулагчдыг шалгалтын танхимд 16 цаг 25 минутанд оруулж нийт онооны дүн, онооны дарааллаар хүн тус бүрээр танилцуулж, 21 ажлын байранд 29 хүн тэнцсэнээс тухайн ажлын байранд очиж ажиллахаас татгалзсан хүн байхгүй. Сул ажлын байр 11 үлдлээ. Хүн бүртгүүлээгүй болон тэнцээгүй үлдсэн сул орон тоог нөөцөөс нөхөх тул шалгалтын комиссын дарга шалгалттай холбоотой санал хүсэлт, гомдол байгаа эсэхийг асуухад шалгуулагчдаас санал гарсангүй. Санал гомдол байвал 24 цагийн дотор салбар зөвлөлд бичгээр гаргаж өгөхийг анхааруулсан ба шалгалттай холбоотой ямарваа гомдол санал гарсангүй. Энэ удаагийн төрийн албаны мэргэшлийн шалгалт 17 цаг 10 минутад ийнхүү амжилттай явагдаж дууслаа.

Шалгалтын салбар комиссын нарийн бичгийн дарга Ц.Ганчимэг

 

Сэтгэгдэл

www.khentii.mn
Хэнтий аймгийн нэгдсэн портал вэб сайт

Хэнтий аймгийн засаг даргын тамгын газар

Онлайн туслах
Утас : 0156223303
Факс : 0156222412
И-мэйл : baigalmaai@yahoo.com

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлыг хэрхэн дүгнэж байна вэ?
 

Засаг даргын мэндчилгээ

Суут Богд их эзэн Чингис хааны өлгий нутаг- Хэнтий аймгийн цахим хуудаснаа зочлон буй эрхэм ноёд, хатагтай та бүхэнд төрөлх нутгийнхаа нийт ард иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Хан Хэнтий нутгийн зон олны хөдөлмөр бүтээл, аймгийн тvvх соёлын дурсгалт газрууд, аялал жуулчлалын тааламжтай орчин, дэд бүтэц, нийгмийн салбаруудын хөгжил, орон нутгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, нийгэм эдийн засгийн өнөөгийн хөгжил, цаг үеийн мэдээллийг энэ хуудаснаас Та олж авах болно.
Хил хязгааргүй интернэтийн орон зайг эзэмшигч таны мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай.
Таныг хүндэтгэн угтсан:
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.ОЮУНБААТАР

Хууль тогтоомж